Энэхүү эрдэм шинэилгээний бүтээл удиртгал, үндсэн таван бүлэг, дүгнэлт гэсэн долоон хэсгээс бүрдэж байна. Удиртгалд диссертацийн нэнэ чухал болохыг нээн харуулж, судалгааны зорилго, зорилт, аргазүйг тодорхойлон, судалгааны ажлын үр дүнгийн шинэлэг тал, практикийн үнэ цэнийг харуулсан. Үндсэн бүлгүүдэд хийсэн судалгаанаас үндэслэн онолын сургаал, арга зөвлөмжийг боловсруулсан. Хэрэгцээ ньнийгэм эдийн засгийн иж бүрэн цогцолбор категор болохыг нотолсон. Монголын хүн амын хүнсний хэрэгцээний хангамжийн хэр хэмжээг тодорхойлох үндсэн параметр болох хэрэглээний шинжлэх ухааны норм боловсруулсан. Хүн амын хоол хүнсний хэрэглээг иж бүрэн судлаж, хэрэглээний шинжлэх ухааны нормын үндсэн дээр хэрэгцээний хэтийн төлөвийг тодорхойлсон. Үндсэн эдийн засаг өндөр хөгжөөгүйгээс хүнсний хангамж гадаад зах зээлээс хараат байгаа үндсэн шалтгааныг тодруулсан.