Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны тарваган тахлын байгалийн голомт дахь Citellophilus tesquorum sungaris (Jordan, 1929) ба Frontosylla luculenta luculenta (Jordan et Rotschild, 1923) бүүрэгний эпизоотологийн холбогдол



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1999
Түлхүүр үг : бүүрэгний эпизоотологийн холбогдол

Аннотаци

Монгол орны тарваган тахлын байгалийн голомт нь нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг идэвхтэй байдаг. Эдгээр голомтуудад тарваган тахал өвчний үүсгэгчийг дамжуулах хүчин зүйлийн нэг нь мэрэгчдийн бүүрэг юм. Иймээс бүүрэгний тархвар судлалын холбогдлыг тогтоох, эпизоотологийн шинжилгээг оновчтой төлөвлөн хийх, халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулахад энэ шавьжийн амьдралыг судлах нь тулгамдсан асуудлын нэг юм. Энэхүү нэг сэдэвт бүтээлийн гол зорилго нь Монгол орны тарваган тахлын голомтонд нэлээд өргөн тархсан Citellophilus tesquorum sungaris ба Frontopsylla luculenta luculenta 2 зүйлийн бүүрэгний экологийг лабораторид судалж эпизотологийн холбогдлыг тогтооход оршино. Энэхүү нэг сэдэвт бүтээл нь Монгол орны тарваган тахлын байгалийн голомтонд үндсэн дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг бүүрэгний популяцийн экологи, эпизоотологийн холбогдлын талаар анх удаа лабораторийн туршилт судалгааг хийж хээрийн шинжилгээний зарим материалтай харьцуулан дүгнэлт гаргасан анхны бүтээл юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 161
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :