ОХУ-ын Н.А. Семашкийн нэрэмжит нийгмийн эрүүл мэнд, эдийн засаг, эрүүлийг хамгаалахын удирдлага –зохион байгуулалтын эрдэм шинжилгээний институтын эрдмийн өргөтгөсөн зөвлөлд 2000 оны 12-р сарын 24 нд “Эмнэлгийн тусламжийг хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл, зах зээлийн нөхцөл дэх эрүүлийг хамгаалахын удирдлага зохион байгуулалт ” гэсэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нэг сэдэвт бүтээл нь (230 хуудастай) манай улсын эрүүлийг хамгаалахын удирдлага –зохион байгуулалт менежментийг зах зээлийн нөхцөлд улам боловсронгуй болгож хөгжүүлэхэд чиглэсэн онол – практикийн өндөр ач холбогдолтой , анхны шинэлэг бүтээл болсон юм. Уг бүтээлд хүн амын өвчлөл зүйн асуудалд нарийн судалгаа хийж, эрүүл мэндийн анхан шатны тусламж (өрхийн эмнэлгийн)-ийг цаашид хөгжүүлэх концепц болон проектний (төслийн) кредитийг загварлаж тогтоосон.Иймээс эрдмийн зөвлөлийн гишүүд болон тус институтын захирал , академич, доктор , профессор О.П. Щепин өндрөөр үнэлж Монгол улсын эрүүл мэндийн тухайн үеийн сайд академич П. Нямдаваад тусгай албан тоот илгээж байсан юм.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0