Энэхүү бүтээл нь тус орны аж үйлдвэрийн салбар ялангуяа хөнгөн, хүнсний аж үйлдвэр, ноос, арьс шир боловсруулах болон хүнсний зарим үйлдвэрийн газрын хөдөлмөр зохион байгуулалтын түвшинд судалгаа шинжилгээ хийж энэн салбарт алдаж байгаа үлэмж их нөөц бололцоог ХЗБ-ыг боловсронгуй болгох замаар илрүүлж ашиглах арга замыг тодорхойлоход чиглэгдсэн байна. Үндсэн зорилго: БНМАУ-ын аж үйлдвэрийн системд ХЗБ-ын шинжлэх ухаанч арга зүйг боловсруулж нэвтрүүлэх, боловсронгуй болгож хөгжүүлэх энэн үндсэн дээр улс орны эдийн засгийн хөгүүлэхэд түлхэц нөлө үзүүлэх, мөн хөдөлмөрийн нийгмийн болон ажилчны бие бялдар, сэтгэл зүйн асуудлыг цогцолбор шийдвэрлэхэд оршино.