Энэхүү ажил нь -Оршид - Хоёр бүлэг - Дүгнэлт - Диссертацид орсон диаграмм, хүснэгтийн жагсаалт - Хавсралт Монгол Зөвлөлтийн найрамдлын сэдвээр Монгол сургуулийн 4-6р ангид үзэх Монголын зураачдын шилдэг бүтээлийн жагсаалт Ном зүй гэсэн бүтэцтэй. Монголын зураачдын бүтээлийн авч үзэхэд Монгол Зөвлөлтийн найрамдал сэдвээр бүтээл хийгээгүй нэг ч зураач байдаггүй юм билээ. /1980 он хүрртэл/ Иймд манай дүрслэх урлаг интернационалч шинж чанартай гэж үзэх үндэстэй байна. Орчин үеийн Монголын дүрслэх урлагийн хөгжил дэвшлийг эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, судалгааны эх материал, музей үзэсгэлэнгийн үзмэр зэргийг нарийвчлан авч, судалж үзсэний үндсэн дээр сургалтыг хэрхэн зохион байгуулах боломжийн тухай асуудлыг хөндөн дүрслэх урлагийн хичээлийн сурган хүмүүжүүлэх ба сэтгэл судлалын үндсийг тодорхойлсон. Үүний үндсэн дээр Монголын хот хөдөөгийн 20 орчим сургууль, олон арван багшийн туршлага судалж нийт 1200 орчим сурагчдын бүтээлийг судалж 8 сургуулийг бааз болгон авч туршилт явуулсны үр дүнд хийсэн анализын үндсэн дээр уг ажил бичигдсэн болно. Энд дүрслэх урлагийн хичээлээр сурагчдад тал бүрийн хүмүүжил олгож буй арга замыг судлан, цаашид улам сайжруулах үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг туршилт судалгааны үр дүн дээр сургалтын онол арга зүйг тодорхойлсон.