Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

БНМАУ-йн аж үйлдвэрийн ажиллагсадын цалин хөлсний системийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1967
Түлхүүр үг : хөдөлмөр, цалин, бүтээмж, тариф, аж үйлдвэр

Аннотаци

Бүтээлийн гол утга санаа, судалсан зүйлсийн үр дүн: Нэгдүгээрт: Хөдөлмөрийн нормчлол, хөлс цалингийн системийг улс гүрний хэмжээгээр нэг мөр болгон журамлах явдал байжээ. Энэ зорилгоор зургаан зэрэг бүхий нэгдсэн тарифийн сүлжил тарифт цалин, тариф мэргэжлийн лавлахыг боловсруулж улс ардын аж ахуйн нийт салбарт нэвтрүүлэн хэрэгжүүлсэн байна. Хоёрдугаарт: Тарифийн сүлжилийн 1-6 зэрэгт тариф-мэргэжлийн лавлахын үндсэн дээр ажил, мэргэжлийн зэргийг хооронд нь уялдуулан зохицуулахдаа нэгдүгээр зэргийн коэффициент 1.00 байхад зургадугаар зэргийн өсөлтийн коэффициент
2.80-аар харьцуулан үржигдэж цагийн, өдрийн сарын хөдөлмөр зарцуулалтын хэмжээгээр бүтээгэдхүүн, ажил, үйлчилгээний үнэлгээ тарифыг тогтоохын дээр цалин хөлсний хэлбэр нь хийснээрх, цагаарх, хийснээр буюу цагийн шагналт, өсгөн нэмэгдүүлэх гэх мэт олон янзын хэлбэр, төрөлтэй уян хатан системтэй байхыг нягтлан тогтоосон байна. Гуравдугаарт: хөдөлмөрийн нормчлол, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн бүтээмж, хөлс, цалин, урамшил шагналыг харилцан уялдаа шүтэлцээтэйгээр зохион байгуулах явдал бол гагцхүү зорилгын биелэлт төдийгүй уг зохиолын шинэлэг зүйлд тооцогдож болох талтай. Дөрөвдүгээрт: Сэдвийн практик ач холбогдлын хувьд өнгөрсөн 30 гаруй жилийн дотор өнөөгийн мөдөгдөж байгаа цалин хөлсний систем нь зарим өнгөн талын засвар тухайн цаг үеийн шаардлагаар хийгдэж байсан хэдий ч харин хөдөлмөр, цалин хөлсний амин чухал сүнс нь болсон хөдөлмөрийн бүтээмжийг цалинтай нь нягт уялдуулан холбох, хүмүүсийн авъяас чадварыг нь өрнүүлэх хувийн сонирхлыг татах шижим түлхэцийг бүрдүүлэх, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, хөдөлмөр зарцуулалтаар нь үндэслэж хөдөлмөрийн тоо, чанараар үнэн зөв шударга үнэлэн цэгнэх хийгээд хөлс цалингийн системийн хэлбэр төрлийг уян хатан тогтоох зэрэг асуудлаар тодорхой дүгнэлт санал арга замыг дэвшүүлжээ. Энэхүү бүтээлд үндэс суурийг нь тавьсан судалгаа шинжилгээ гаргасан үндэслэл, хйсэн дүгнэлт, шинээр боловсруулсан цалин хөлсний нэгдсэн систем, хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах, онолын үндэслэл, практик ач холбогдол өнөө хүртэл алдагдаагүй хэвээр мөрдөгдөж байна. Харин ч зах зээлийн эдийн засагт шилжих бодит нөхцлийг бүрдүүлэхэд хөдөлмөр зохион байгуулалт, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөлс цалингийн системийн онолын чиг баримтлал, практик амьдралд хэрэгжүүлэх арга зам нь бүр ч шийдвэрлэх зангилаа асуудал болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 143
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД