Дэлхийн улс орны хөгжил техник, технологийн дэвшил , эдийн засгийн хөгжлийн үр дүнгээр хэмждэгч хамгийн гол үзүүлэлт нь хүн амын эрүүл мэндийн байдал, биеийн тамираар хичээллэгчид, спортын хөгжил чухал үүрэгтэй. Хүүхдийн бия бялдрын өсөлт хөгжил, хөдөлгөөний идэвхийн хөгжлийн түвшин улс орны нийгэм- эдийн засгийн байдал, байгаль экологийн хүчин таагүй хүчин зүйлүүдийн нөлөөгөөр буурч байдаг. Түүнчлэн Монгол улсын боловсролын тогтолцоонд янз бүрийн газар зүйн бүсэд амьдардаг сурагчдын бие бялдрын бэлтгэлийн түвшинг тогтмол ажиглах, хянах, харьцуулан судлах явцыг тусгаагүй байдаг. Иймд Монгол улсын цаг агаар- газар зүйн янз бүрийн бүсэд байрладаг Увс /уулархаг/, Хөвсгөл/тайгын/, Дорнод /тал хээрийн/, Өмнөговь /говийн/ аймгууд болон Улаанбаатар хотод амьдардаг 7- 18 насны 2985 эрэгтэй, эмэгтэй 3363 нийт 6348 сурагчдаас бие бялдрын өсөлт, бэтлгэлжилтийн түвшинг тодорхойлох 18 тестээр107916 хэмжилт гүйцэтгэж, асуумжаар 2000 хариулт авсан судалгааны томоохон ажлыг 2008- 2013 онд явуулж үр дүнгийн хэлэлцүүлсэн. Судалгааны шинэлэг тал: сүүлийн 10 гаруй жил Монгол улсад сургуулийн насны суралчдыг хамарсан бие бялдрын өсөлт, хөдөлгөөний чанарын талаарх томоохон цогц судалгааны ажил явуулаагүй. Анх удаа янз бүрийн аймаг, хотод амьдардаг сургуулийн бүх насны бүлэгт хамрагдах сурагчдын бие бялдрын өсөлт, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тодорхойлох цогц судалгааны үндсэн дээр биеийн тамирын хичээлд ашиглах бүсийн хөтөлбөрийг боловсруулсан. Янз бүрийн газар зүйн бүсэд амьдардаг сурагчдын судалгаан дээрх үзүүлэлтүүдийг анх удаа стандартчилсан нь Монголын биеийн тамир, спортын салбарын онол аргазүйн хөгжилд шинэ ололт, амжилт болсон.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0