Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын ойн хортон шавьж өвчлүүлэгч бактерийн экологи-биологийн үүрэг, түүнийг олзворлон хэрэглэх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : ойн хортон шавьж, талст бактери, биоценоз

Аннотаци

-Монголын ойн хортон шавьж өвчлүүлэгч бактерийн экологи-биологийн үүрэг, түүнийг олзворлон хэрэглэх нь сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Судлаач Монгол нутгийн ой модноос сибирийн хүр эрвээхэйн 560 төөлүүрийг цуглуулж, үүнээс талст үүсгэдэг 50 омгийн бактери ялгаж, 17 Bacillus thuringiensis омгийн бактерийг сонгон авч морфологи, физиологи, биохими, өсгөврийн шинж чанарыг судалсан. Нутгийн омгийн бактерийн температурын хүрээ нь 15С-30С-ийн хооронд байна. Гол онцлог шинж чанар нь тэд лецитиназын өндөр идэвхтэй, subsps.alesti пигмент өгдөг юм. Судалгаанд авсан 17 омгийн 13 нь Bacillus thuringiensis subsps.dendrolimus, 2 омог нь Bacillus thuringiensis subspsв alesti, 2 нь Bacillus thuringiensis subsps.galleria тус тус хамарсан байна. Үүнээс харахад Монголд Bacillus thuringiensis subsps.dendrolimus давамгайлдаг байна. Ойн хортон шавьжийн төөлүүрийг хордуулан устгах бактерийн бэлдмэлд М-25 / subsps.galleria/ омгийн бактери илүү тохиромжтой гэж судалгаанаас харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 185
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :