Монгол орны ойт хээрийн бүсийн өндөр уулын нуга, бэсрэг уулын нуга, голын татмын нуга ба намаг, уулын хээрийн ургамалжилтын үндсэн хэвшинжүүдийн газрын дээрх ба үндэст давхрагын ургацын хэмжээ, тэдгээрийн улирлын хөдлөлзүй, ургамлын зүйлүүдийн үндэсний системийн бие бүтэц, ангилал, хөрсний давхаргад орон зай эзлэж тархан байрлах онцлогийг судалсан. Д. Баясгалан: Монгол орны ойт хээрийн бүсийн зонхилох ургамал бүлгэмдлийн үндэст хэсгийн бүтэц бүрэлдэхүүн, ургацын хөдлөл зүй сэдэвт эрдмийн ажлын аннотаци- Монгол орны ойт хээрийн бүсийн өндөр уулын нуга, бэсрэг уулын нуга, голын татмын нуга ба намаг, уулын хээрийн ургамалжилтын үндсэн хэв шинжүүдийн газрын дээрхи ба үндэст давхаргын ургацын хэмжээ, тэдгээрийн улирлын хөдлөлзүй, ургамлын зүйлүүдийн үндэсний системийн бие бүтэц, ангилал, хөрсний давхаргад орон зай эзлэж тархан байрлах онцлогийг судалсан тухай өгүүлнэ. Ургамлын гаралтай шим бодисын нөөцийг уулын хээр, уулын нуга, ой, татмын нуга, намаг тус бүрт тодорхойлж, эдгээрээс үндэст хэсгийн биомассын эзлэх хэмжээ, ногоон ургац ба үнлэсний масс хоорондын харьцаа экологийн янз бүрийн нөхцөлд харилцан адилгүй байдгийг илрүүлжээ. Түүнчлэн жил бүрт амьд үндэсний биомассын тодорхойлж, жил бүрийн өсөлтийн хэмжээг тогтоосноос гадна үндэсний үхсэн хэсэг хөрсөнд бүрэн задралд орж эрдэсжих хугацааг тодорхойлон гаргажээ. Ногоон ухгац ба үндэсний биомассын улиралд өсөх, хорогдох байдлыг зэрэгцүүлэн судалж ногоон ургац өндөр бүтээмжтэй байх хувилбарын экологийн нөхцлтйг тодорхойлжээ. Тус судалгааны үр дүн нь ургамлын биологи, геоботаник, бэлчээрийн удирдлага, агрономын судалгаанд ашиглах боломжтой