Монгол орны агнуурын загасыг хамарсан празитын судалгаа хийж зарим нутаг газруудад празитын халдварлалтыг нарийвчлан судалж, экологи, улирал, эзэн амьтан, биологи, тархалтын хүрээ, түүхэн байршил, нас зэрэгтэй нь холбон судлав. Монгол орны агнуурын загасны празитын бүрэлдэхүүн празитын экологи зоогеографийн асуудлаар бичсэн анхны бүтээл юм. Энд Монгол орны төв Азийн гадгаш урсгалтай ай сав, хойд мөсөн далайн ба Амар мөрний ай савын агнуурын 8 овгийн 23 зүйлийн 4 мянга гаруй загасанд задлан судалгаа хийсэн. Энэхүү судалгаа өмнөх зарим бүрэн бус судалгаатай нэгтгэн монгол оронд нийт 170 гаруй зүйл празитыг тэмдэглэв. Эдгээрийг зоогеографийн тархалтаар авч үзвэл палеарктикийн зүйл 57, хойд мөсөн далайнх 37, Амар мөрнийх 42, төв Азийн гадгаш урсгалтай ай савынх 8, циркунполярных 8, понто-арало-каспийнх 5 зүйл тус тус байсан бөгөөд аль ч мужлалд бүртгэгдээгүй 13 зүйл паразит тус тус байсан болно. Эдгээр празитаас Монгол оронд анх удаа 34 зүйл нь шинэ эзэнд тэмдэглэхийн зэрэгцээ зарим зүйл празитын эзэн сольдоггүй онцлогт түшиглэн алтайн давжаа шар загаснаас бусад зүйлийн салбарласныг судалгааны дүнгээрээ харуулсан зэрэг нь шинжлэх ухаанд шинэ мэдээлэл болсон.