-Хойд Монголын рифей-кембрийн структур фаацын бүсүүд ба тэдгээрийн фосфорит агууламж сэдэвт эрдмийн ажлын аннотаци:Монголын нутаг дэвсгэрийн хойд хэсэг рифей-кембрид хотойж геосинклиналийн зузаан хурдас хуримталж байв. Геосинклиналийн төгсгөл дунд кембрид таарч байгаа юм. Структурийн байрлал ба формаацын онцлогоор нь гадаад геосинклиналийн, дотоод геосинклиналийн гэсэн 2 төрлийн хотгорыг ялгав: Үүний дагуу терриген-карбонат найрлагатай Тэс-Хөвсгөлийн, вулканоген- гэсэн стрүктүүрийн бүсүүд ялгагдана. Энэ хоёр бүс нэгэн цаг үед зэрэгцэн хөгжиж байсан нь Тэс-Хөвсгөлийн бүсийн хэмжээнд фосфоритийн хэвтэш хуримтлах аятайхан нөхцөлийг бүрдүүлжээ. Уг хотгорын Хөвсгөлийн хэмээх формаацтай холбоотой фосфоритийн томоохон хэвтэшүүд үүсжээ. Практик ач холбогдолтой P2O5 -ийн агуулга 20%-аас дээш фосфорит бол зөвхөн Тэс-Хөвсгөлийн хотгорын захын ба төвийн хэсгүүдийн хоорондох 15-20 км-ийн зурвас бүсэнд тархжээ. Хойд Монголд фосфоритийн эрэл явуулахад хэтийн төлөвтэй дүүрэг бол Мөрөн хотын хавийн талбай болон Тэнгисийн ба Баруун Хараа голуудын сав юм. Мөн нилээд сонирхолтой талбай бол Тэсийн голын савын дунд хэсгийг багтааж болно.