Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хожуу протерозой-түрүү палеозойн тектоникийн хөгжил ба эртний фосфоритийн үүссэн нөхцөл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1991
Түлхүүр үг : эх газрын, хотгор, далайн хэлбэржилт, царцдастай, Дархад-Хөвсгөлийн, Завханы, Хүнгүйн, Толийн

Аннотаци

-Монголын хожуу протерозой-түрүү палеозойн тектоникийн хөгжил ба эртний фосфоритийн үүссэн нөхцөл сэдэвт докторын эрдмийн ажлын аннотаци:Монголын нутаг дэвсгэр дээр рифейд явагдсан деструкц нь эх газрын хотгор (синеклиз) ба рифтийн бүсүүдийг үүсгэв. Палеозойн далайн хэлбэржилт нь энэхүү рифтийн бүсүүдэд явагдаж яваандаа далайн царцдастай структурууд болж хувирсан байна. Дархад-Хөвсгөлийн, Завханы, Хүнгүйн ба Толийн рифтүүд нь зэргэлдээ оршин тэлж байгаа структуруудийн тэлэлтийн улмаас рифтийн хөгжлийн үе шатанд хаагджээ. Нуурын ба Жидийн рифтүүд болон Төв Монголын цулдалын хэмжээнд үүссэн структурууд тэлсээр далайн царцдастай болжээ. Хэрлэнгийн, Ихбогд-Өндөршилийн болон бусад нарийн заадасын бүсүүд нь нээгдэн далайн рифт болтлоо хөгжжээ. Эдгээр структуруудийн хэмжээнд боржин-метаморф үе кембрид үүссэн бол энэ цаг үед Монгол-Алтай, Заг-Хараагийн бүсэнд үлдэгдэл тэнгисүүд хөгжиж байв. Энэ хоёр бүсэнд боржин-метаморф үе дунд ордовик - силүрт үүсжээ. Формаацын ба петрохимийн шинжилгээний үндсэн дээр хожуу протерозой-түрүү палеозойд рифтийн, далайн, шилжилтийн ба эх газрын эртний структуруудийг ялгав. Формаацын босоо өөрчлөлт нь хөгжлийн үе шатыг (боржин-метаморф үе, эх газар хэлбэржих) заадаг бол хэвтээ өөрчлөлт нь нэг цаг үед өөр өөр нөхцөлтэй (царцдастай) структурууд зэрэгцэн хөгжиж байсныг харуулна. Эртний фосфоритийн хэвтэшүүд нь Тува-Монголын, Төв Монголын цулдалуудын усанд автсан эх газрын шельфүүдийн хэмжээнд (Хөвсгөлийн ба Завханы сав) үүсэж байв. Эдгээр савуудын захын ёроол нь рифтийн хөгжлийн үеэс уламжилсан эргийн дагуух өргөгдөл, хотойлт ээлжилсэн морфологитой байв. Захын хотойсон структур нь биогенийн материал хуримтлах аятай орчинг бүрдүүлж байжээ. Иймээс рифтийн хөгжил нь дараагийн шельфийн хотгорын хөгжлийн үед фосфорит үүсэх структурийн нөхцөл болжээ. Монголын нутаг фосфорит үүсэх хэтийн төлөв бүхий талбайд Хөвсгөлийн ба Завханы хотгоруудын захын хэсэг, Тэсийн голын сав, Дундговь-Эрээндавааны хотгорын Дундговийн, Бархын хэсэг, Өргөн-Цээлийн ба Бууралтайн хотгоруудыг багтаалаа.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 219
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :