Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн боловсролын хөгжилд системийн онолын зүй тогтол, синергетикийн аргазүй, сургах зүй, дидактикийн шинэ хандлагуудыг нэвтрүүлэхэд чиглэгдсэн. Монголын цэргийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох үндсэн чиглэл, арга замуудыг цэргийн сургуулийн жишээн дээр сурган хүмүүжүүлэх туршилт, судалгаагаар нотолж баталгаажуулсан. Тус диссертацийн практик үр дүн нь БХИС, түүний бүрэлдэхүүн сургуулиудын цэргийн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө болон хичээлийн хөтөлбөрийн бүтэц, агуулгыг шинэчлэн боловсруулах, орчин үеийн боловсролын арга, технологийг цэргийн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд ашиглах үндэслэл болсон /диссертацийн судалгааны ажлын үр дүнд гарсан БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлага болон их сургуулийн багш нар, сонсогч оюутнуудад хандсан практик зөвлөмжийг хавсаргав/.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0