Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ойртон дөхөх оновчлолын аргаар хүн-машины системийг автоматжуулах



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2686
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : Загварчлал, үр ашгийн коэффициент, оновчлолын арга, хүн машин систем

Аннотаци

Орчин үед хүн машины системийн (ХМС) үйл ажиллагааны гүйцэтгэлийн процессийн (ҮАГП) төсөл боловсруулалтын (ТБ) технологийг үр ашгийн, чанарын, найдваржилтийн үзүүлэлтүүд дээр тулгуурлан оновчтойгоор боловсруулах нь аж үйлдвэрийн янз бүрийн салбарт шийдвэр гаргах, объектыг удирдах төсөл боловсруулалтыг автоматжуулах ажиллагааг судлах чиглэлд тэргүүлэх үүргийг гүйцэтгэж байна.
ХМС-ийн ҮАГП-ын төсөл боловсруулалтын үед ашиглаж байгаа загваруудад тавигддаг төсөөтэй байх шаардлагыг хүн буюу хамт олны тухайн бодлогыг дэвшүүлсэн үеийн техник болоод мэдээлэл, программын цогцтой хавсарган бүх талын онцлогийг тооцож үзэхгүйгээр хангах боломжгүй юм. Үүний улмаас загваруудыг тодорхойлох, ХМС-ийн ҮАГП-ын үйл явцыг үнэлэхэд бэрхшээл үүсч байдаг. Үүнээс гадна төслийн үр дүн түүний үе шат бүр дээр авч үзэж байгаа төсөөт хувилбаруудын тооноос шууд хамаарч байдаг билээ. Загваруудыг эхтэй нь улам төстэй болгохын тулд тооцож үзэх үзүүлэлтүүдийн тоог нэмэгдүүлэх нь, мөн төсөөт хувилбаруудын олонлогийг өргөтгөх нь ХМС-ийн ҮАГП-ын оновчтой хувилбарыг сонгоход мэдэгдэхүйц бэрхшээлийг үүсгэж байдаг. Ийм учраас хангалттай тооны төсөөт хувилбарыг зохих хугацаанд гаргаж, түүнээсээ оновчтойг нь сонгон гаргах боломжийг олгож байдаг төсөл боловсруулалтын арга технологийг боловсруулан гаргах шаардлага урган гарч байна.
Өөрөөр хэлбэл судалж байгаа болон боловсруулж байгаа системийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хамгийн оновчтой хувилбарыг гаргаж ирэх ХМС-ийн ҮАГП-ийн оновчлолын шинэ арга, алгоритм боловсруулах шаардлагатай болж байна. Хэдийгээр өнөөг хүртэл энэ чиглэлээр хийгдсэн гадаадын олон эрдэмтэдийн ХМС-ийн ҮАГП-ыг тодорхойлох, үнэлэх олон арга, технологиуд байгаа боловч тэдгээр нь орчин техникийн хөгжлийн үүднээс авч үзвээс бүгд өөр өөрийн дутагдалтай талтай байна. Дээрх загваруудыг судалж үзэхэд: профессор А.И.Губинскийн функциональ-бүтцийн онол ба нэгтгэсэн бүтцийн арга нь хамгийн боловсронгуйд тооцогдож байна.
Энэ онолыг В.Г.Евграфов, П.И.Падерно, Е.А.Лавров, М.Г.Гриф, Е.Б.Цой, А.П.Ротштейн зэрэг эрдэмтэд уламжлан авч хөгжүүлэн ХМС-ийн ҮАГП-нд үр ашгийн, чанарын, найдваржилтийн үзүүлэлтүүдээр орйтон дөхөх аргыг хэрэглэх арга, загвар, технологийг боловсруулж ирсэн билээ. Гэвч энэ салбарт ойртон дөхөх аргын бүх аспектуудыг гүнзгий хөндөж амжаагүй байгаа бөгөөд бидний энэхүү судалгааны ажил нь ХМС-ийн элементийг гүйцэтгэж байгаа функц дээр нь уян хатан байдлаар оноож өгөх, үүнийгээ хүрээлэн байгаа орчин буюу анхны өгөгдөл өөрчлөгдөх үед төсөөт хувилбаруудын олонлогт автоматаар нэмэх, өөрчлөх, хэсгийн шийдлүүдийг оруулах зайлшгүй нөхцөлүүдийг шалгах ойртон дөхөх аргын оновчтой алгоритмыг боловсруулах, хэсгийн шийдлүүдийг янз бүрийн аргаар шахах үеийн ойролцоо бодолтын алгоритмыг судлах зэрэг салбарууд руу чиглэж байна.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 238
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :