Монгол орны бэлчээр усжуулалт, төв суурингийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд газар доорхи усны нөөц, байршилтыг тодорхойлон тогтоож өгч ашиглахад геофизикийн аргуудыг зөв зохистой хослуулан хэрэглэж хүн хүч, хөрөнгө зардлыг аль болохоор хэмнэх, газар орны геологи-гидрогеологийн нөхцөл, байдал, цаг агаар, хөрс ургамал, гадаргын хэв шинж төлөвд тохируулан хайгуул судалгааг явуулж болох хувилбаруудыг дэвшүүлэн уг хувилбаруудад анхаарагдах, геофизикийн арга тус бүрийн гол гол керитериудыг сонгон тогтоож түүний ашиглагдах боломжит нөхцлүүдийг онол практикийн үүднээс 900 000 гаруй кв.км талбайг хамарсан 1819 цэгт /участок/ гүйцэтгэсэн бодит-туршилт судалгааны үндсэн дээр нотлон баталгаажуулж өгсөн байна. Дэвшүүлэн байгаа аргачлалын үндсэн дээр манай улсын нутаг дэвсгэрийн геологи-гидрогеологийн нөхцөлд газрын доорхи усны байршлын хэлбэрүүдийг тодорхойлох боломжит рациональ чиглэлүүдийг болон геофизикийн аргуудаар илэрхийлэгдэх үндсэн параметрүүдийн үзүүлэлтийг дэвшүүлэн уг нутгийн гидро-геофизикийн мужлалыг тогтоож гаргажээ.