Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн ойн төлөв байдал ба тэдгээрийг рекреацид ашиглах боломж



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : Үнэлгээ, ландшафтын таксац, моддын бүтцийн зүй тогтол, моддын ангилал, фитоценоз, ургамлан нөмрөгийн өөрчлөгдөл, рекреацийн ачаалал, талхлагдал, доройтол

Аннотаци

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам огцом ихээр нэмэгдэж байгаа нь хотын ногоон бүсэд салхинд гарч амрагчдын тоо ихсэх, хүний хөлийн талхлалд өртөх ойн талбайн хэмжээ өргөсөх үндсэн шалтгаан болж байна. Ойг амралт зугаалгын болон дагалт баялаг түүх (рекреаци) зориулалтаар ашиглах явцад ойн фитоценозид ихээхэн өөрчлөлт ордог. Улмаар ойн агаарыг цэвэршүүлэх, хүчилтөрөгчийг ялгаруулах, цаг уур, усны горимыг зохицуулах үүрэг нь буурдаг. Ойн өнөөгийн төлөв байдлыг тогтоох иж бүрэн судалгааг Улаанбаатар хотын ногоон бүсийн шинэсэн ойд явуулав. Ногоон бүсийн ойд байнгын дээж талбайнууд байгуулан, ойн фитоценозын бүрэлдэхүүн хэсэг бүрд (хөрсний өнгөн үе, хөвдөн нөмрөг, өвсөн нөмрөг, сөөгөн ташинга, сэргэн ургалт, модод) үнэлгээ өгч өөрчлөгдлийг судалсан. Ойн доод ташингын ургамлууд нь биогеоценозийн чухал бүрэлдэхүүн болохын зэрэгцээгээр ойн фитоценозийн өөрчлөлтийн гол илтгэгч нь байдаг. Улаанбаатар хотын ногоон бүсийн рекреацийн ачааллаараа ялгаатай ойнуудад өвслөг ургамлан бүрхэвчид төлөв байдлын үнэлгээ хийн судлахад алаг өвс-улалжит тайгархаг шинэсэн ойд өвслөг ургамлын бүрхэцийн хувь аажмаар буурч байна.
Энэ судалгааны ажлаар ногоон бүсийн ой болон рекреацийн ойд бүртгэл тооллого явуулах аргыг боловсруулсан бөгөөд ландшафтийн таксацийн аргыг Монголын нөхцөлд анх ашигласан. Ойн моддын төлөв байдлын үнэлгээний шалгуур, шилмүүст модны төлөв байдлын ангилал, ойн рекреацийн талхлагдлын зэргийг тогтоох шалгуурыг боловсруулан, ногоон бүсийн шинэсэн ойн моддын бүтцийн зүй тогтлын онцлог, ургамлан нөмрөгийн өөрчлөгдлийн судалгааг явууллаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 307
Сүүлийн сард 26
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД