Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Төв Азийн гадагш урсгалгүй ай савын загасны бүрэлдэхүүн (Монгол)



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3310
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг : ТАРХАЦ, ҮРЖИЛ, НАСНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ӨСӨЛТ, ИДЭШ ТЭЖЭЭЛ, МОРФО-ЭКОЛОГИЙН ҮЗҮҮЛЭЛТ, МОНГОЛ ХАДРАН, ПОТАНИНЫ АЛТАЙН СУГАС

Аннотаци

Энэхүү нэгэн сэдэвт бүтээлийн зорилго нь Төв-Азийн гадагш урсгалгүй ай савын загасны зүйлийн бүрдлийг тодруулж, уур амьсгал болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр тэдгээрийн тархалт, амьдралын хэлбэр, нас, хүйсийн харьцаанд гарч буй өөрчлөлт, идэш тэжээлийн онцлог, үечилэн ширгэдэг нуурын нөхцөлд нэг зүйлээс өөр хэлбэр үүсэх механизмын явцыг судлан, орчин үеийн гидроакустикийн аргыг хэрэглэн агнуурын загасны нөөцийг тооцоолон гаргахад оршино.
Судалгааны дүнд Төв-Азийн гадагш урсгалгүй ай савын нуур, голуудад 4 овгийн 10 зүйл загас тархан амьдарч байгааг тогтоож үүнээс 5 зүйл сахалт эрээлжийн тархац, байршлыг тогтоон нэг зүйл Говийн эрээлжийг Orthrias dgebuadze (Prokofiev, 2003 ) шинжлэх ухаанд шинээр тэмдэглэсэн.
Орос-Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн судалгаагаар уг ай савд Монгол хадрангаас (Thymallus brevirostris) гадна Шивэр хадран (Thymallus arcticus) загас тархан амьдардаг болохыг (Баасанжав, Дгебуадзе ба бусад 1983, 1985) тэмдэглэсэн бол бид генетик болон морфо-экологийн нарийвчилсан судалгааны дүнгээр шивэр хадран нь монгол хадран загасны ёроолын идэшт хэлбэр болохыг тогтоолоо (Слынько., Мэндсайхан., Касьянов, 2010). Гэхдээ Говийн хөндийн нуурын популяцийн дунд Сэлэнгэ-Тэсийн голын популяци шиг популяци хоорондын орон зайн хуваагдал байхгүй боловч генетикийн өөрчлөлтийн түвшин их байна (А=1.3, Р—
15.8-
21.1, Н—
0.71-
0.83) (Слынько, Дгебуадзе, 2010).
Монгол орны хэмжээнд анх удаа эхолотын (гидроакустик) аргаар загасны орон зайн тархалтыг Баян нуурын жишээн дээр гаргалаа. Судалгаагаар зуны улиралд Алтайн сугас нь 6-15 м-ийн гүнд голчлон тархан идээшилдэг нь харагдаж байна (Терещенко, Мэндсайхан, 2010). Орчин үеийн энэхүү арга нь нууруудын загасны нөөцийг бодитоор тогтооход шинэ алхам болсон.
Нэгэн сэдэвт бүтээлийн дүнд урьд нь зөвхөн Төв Азийн гадагш урсгалгүй ай савын унаган зүйл хэмээн тэмдэглэгдсэн Потанины Алтайн сугас загас нь генетикийн түвшинд 3 популяцийн группэд хуваагдаж байгааг тогтоосон. Үүнд: 1-р групп нь электрофорезийн онцлог, аутентийн аллейн тоо хэмжээ, өөрчлөлтийн түвшингээр Сэлэнгэ-Тэсийн голын савынх (Oreoleuciscus sp.,), 2-р групп нь Говийн хөндийн нууруудынх (Oreoleuciscus humilis), 3-р групп нь Их нууруудын хотгорынх (Oreoleuciscus potanini) хэмээн ялгагдаж байна (Слынько, Дгебуадзе, 2010).
Сэлэнгэ-Тэсийн голын популяци нь генетик орон зайн хувьд ялгаагүй бөгөөд генетикийн өөрчлөлтийн түвшин бага (А=1.2, Р--
15.8, Н—
0.055-аас
0.072) байна (Слынько, Дгебуадзе, 2010).
Харин Төв Азийн популяцийн групп нь генетикийн болон орон зайн иерархи бүтцийн хувьд тогтворгүй бөгөөд аллопатрийн хоёр дэд групп болох Говийн хөндийн нуур болон Их нууруудын хотгор хэмээн хуваагдаж байна (Слынько, Дгебуадзе, 2010).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 340
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :