Бөхийн мэх техникийн нэршил, ангилал зүй, томьёолол нь ирээдүйн спортын хүрээний мэргэжилтнүүдэд ихээхэн хамааралтай төдийгүй гадаадын бусад улс орны ижил алба хашигчидтайгаа харилцахад ихээхэн хэрэгцээтэй өргөн хүрээний ойлголт болж байгаа юм. Спортын хүрээнд олон орны мэргэжилтнүүд нэгдэн ажиллах байдал дэлхийн хаана ч түгээмэл ажиглагдах болсон зүйл. Чухам иймээс л спортын мэргэжилтэн, дасгалжуулагч, тамирчид амжилттай хамтын ажиллагаагаа үргэжлүүлэх үүднээс олон хэлээр харилцах чадвартай байх нь эн тэргүүний асуудал болоод байна. Бөхийн мэх техникийн дэс дарааллыг тогтоож томьёолсон систем дээр үндэслэсэн мэргэжлийн сургалтын арга хэлбэрүүд нь ур чадвар, дадал хосолсон мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр нэг их өргөн дэлгэр тархаагүй байгаа төдийгүй, спортын мэргэшсэн албан хаагчид ч үүнийг үнэндээ амьдралд төдийлөн ашиглаад байдаггүй. Энэ нь нэг талаас дээд сургуулиудад ур чадвар, дадал хосолсон мэргэжилтэн бэлтгэх тал дээр хангалттай хэмжээний сургалтын хөтөлбөр бүрэн төлөвшөөгүй, бүрэн тодорхойлогдож , ашиглах бололцоотой хэмжээнд хүрээгүй учир дутагдалтай холбоотой. Спортын хүрээний маш олон тооны мэргэжилтнүүд өнөөдөр мэргэжлийн спортын цаашдын хувь заяаг ихээхэн сонирхож үүн дээр анхаарлаа төвлөрүүлээд байгаа билээ. Судалгааны ажлын гол судлагдахуун нь дээд сургуулиудад ирээдүйн спортын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийн ур чадвар, дадлыг томъёолон тодорхойлж, цаашид дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулж хэрэгжүүлж эхлэх явдал юм. Судалгааны ажлын хүрээнд дараах таамаглалуудыг дэвшүүлсэн. Үүнд:
- Спортын хүрээний ур чадвар, дадал хосолсон мэргэжилтэн бэлтгэх нь зайлшгүй эн тэргүүний шаардлага гэж үзэх ба спортын цаашдын хөгжлийн салшгүй нэгэн хэсэг гэж үзэх
- Ирээдүйн ур чадвар, дадал хосолсон шилдэг мэргэжилтнийг бэлтгэхийн тулд онолын сайтар судлагдсан мэдээллээр хангаад зогсохгүй спортын төрлүүдийн хүрээнд бодит амьдрал дээр туршиж үзсэн байх хэрэгтэй.
- Мэргэжлийн хүрээнд бөхийн төрлүүдийн бүх мэхний тал дээр онолын болон дадлагын төрөл бүрийн судалгааны ажлыг хийж томьёолох
- Спортын хүрээнд ур чадвар, дадал хосолсон мэргэжилтний дүр төрхийг бий болгохыг зорих
- Ирээдүйн ур чадвар, дадал хосолсон спортын шилдэг мэргэжилтэн бэлтгэх сургалтын аргачлалыг бий болгох, дээд сургуулиудын сургалтанд өргөнөөр ажишлаж эхлэх нөхцлийг бүрдүүлж, спортын цаашдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх
Бөхийн мэх техникийн ангилал болон системийн аргачлал нь онолын сургалтын гол үндэс суурь болж өгдөг. Үүнтэй уялдан ангиллын схемд бөхийн мэхийн 13 нэр давтагдан орсон байдаг/хотойлт 4 удаа, эргэлт 3 удаа, суулт 3 удаа, алдалж орох, дайрч суух, эргэлт, угзарч орох, үсрэлттэй хөлд орох, тойрч ард нь гарах, шилжилт, нуман тулгуур эргэх, хөл ороох, хавчих/ болон 5 угтаж барьц авах аргууд орж байна. Нэгдсэн ангилалын түвшингүүд бөхийн төрөл бүрийн мэх техникийн талаарх ойлголтыг өгч түүнийг амьдралд амжилттай хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
Нэгдүгээр түвшин: бөхийн аль төрөлд багтаж байгааг тогтооно.Өнөөгийн бөхийн хөгжлийн байдлаас “босоо” “хэвтээ” барилдааны төрлүүд зонхилж байна. Бөхийн аль ч төрөл нь эдгээр хэлбэрийг ашигладаг.
Хоёрдугаар түвшин: дэд ангилал буюу бөхийн шидэлт, шилжилт, эргэлт, тэнцвэр алдуулах, боох өчих мэхийн арга хэлбэрүүдийг багтаана. Гэхдээ сонгомол болон чөлөөт бөхийн төрөлд боох болон өчих мэх нь хориотой байдгийг тооцвол барьцанд гол анхаарлаа хандуулахыг шаарддаг.
Гуравдугаар түвшин: илүү идэвхтэй давшиж барилдаж байгаа бөхтэй барьц хэрхэн зөв сонгож барилдах тухай тайлбарладаг. Энэ түвшинд голчлон бөхийн аль төрөлд хамаарч байгаагаас эс шалтгаалан тухайн бөхийн хувь хүний ур чадвартай холбоотойгоор зөв барьцыг сонгож чаддаг чадварыг илүүтэйд авч үзнэ.
Дөрөвдүгээр бүлэг: дэд бүлэг- барьц авах тал дээр илүү детальчилсан буюу гараар барьц авах, хөлийн ажиллагаа зэргийг илүүтэй авч үзнэ. Энэ түвшин бөхийн өөр төрлүүдэд барьц гэж тооцогддог ч сонгомол бөхийн төрөлд барьц гэж тооцдоггүй мэхээс бусдыг хамааруулан тооцдог. Иймээс дөрөвдүгээр түвшин нь зөвхөн барьцыг хэрхэн сонгох тактикаас илүүтэй аль төрөлд хамаарч байгаагаас ихээхэн шалтгаална. Нэр томьёоны системтэй нэгдсэн ойлголт хангалтгүй байдлаас чөлөөт бөхийн хөгжил Монголт улсад саарсан тал ажиглагддаг.
Монголд бөхийн спорт анх манай үндэстэн үүсч хөгжих үеэс эхэлж сууриа тавьсан түүхтэй. Бүр цаашилбал бөхийн спорт тус улсын соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг бөгөөд улс үндэстний онцлог шинж чанар ихээхэн шингэсэн байдаг. Бөхийн спорт үеэс үед дамжин өвлөгдөхдөө улам шинэчлэгдэн сайжирч бөхийн мэх техникийн нэршил томьёлол, системтэй сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шардлагатай онцгой нэгэн спортын төрөл болтлоо хөгжсөн байна.
Иймд их дээд сургуулиудад спортын чиглэлээр суралцах ирээдүйд мэргэжилтнүүдэд мэргэжлийн харилцааны ур чадвар, дадлыг хослуулан эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0