Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт халдагаас хамгаалах криминологийн асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3167
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Хүүхэд, насанд хүрээгүй этгээд, эрх зүйн орчин, нөхцөл байдал, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг гэмт хэрэг, урьдчилан сэргийлэлт

Аннотаци

Монгол Улс ардчилал зах зээлийн системд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа, хууль, эрх зүйн гүн гүнзгий өөрчлөлтүүд явагдаж хямрал, шилжилтийн он жилүүдийг туулж буй өнөө үед насанд хүрээгүй этгээдийн эсрэг гэмт халдлага нь нийгмийн тодорхой сөрөг үзэгдлийн түвшинд тогтвортой өсөн нэмэгдэх хандлагатай болсон.
Монгол Улсад хэвлэгдсэн ном бүтээлүүдэд насанд хүрээгүй этгээдийг өөрийг нь гэмт хэрэгтэн бие хүн гэсэн байдлаар судалгааны объект болгон авч үзэж насанд хүрээгүй хүмүүсийн гэмт явдал, насанд хүрээгүйчүүдийг гэмт явдлаас урьдчилан сэргийлэх тухай асуудал хөндөн судалж ирсэн бөгөөд насанд хүрээгүй этгээдийн эсрэг гэмт халдлага, гэмт явдлын талаар бие даасан судалгаа явуулсан, энэ чиглэлийг криминологийн шинжлэх ухааны бие даасан судлагдахуун болох талаас нь авч үзэх хандлага байхгүй байна.
Энэхүү судалгааны ажлаар насанд хүрээгүй хүмүүсийг гэмт халдлагаас хамгаалах асуудлыг түүхийн болон эрүүгийн эрх зүй, криминологийн аспектаар судлан авч үзсэн. Монголын төр эрх зүйн түүхчдийн гаргасан үечлэлийг баримтлан он дараалсан байдлаар хандаж, Монголын эртний төрт улсуудаас авахуулаад өнөө үеийг хүртэлх төрийн бодлого, хууль цаазад хүүхэд, насанд хүрээгүй этгээдийн талаархи хэм хэмжээ хэрхэн тусгагдсан, үндэсний эрх зүйн тогтолцооны онцлог, олон улсын хэм хэмжээ, эрх зохицуулалт, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг гэмт хэргийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх асуудал, энэ салбар дахь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг асуудлын хүрээнд судалгаа хийгдсэн.
Насанд хүрээгүй этгээдийг гэмт халдлагаас хамгаалах төрийн бодлогын стратегийг тодорхойлох, хууль тогтоомжийг олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн улам боловсронгуй болгох, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт халдлагаас насанд хүрээгүй хүмүүсийг хамгаалах талаар явуулж буй салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан нэгтгэх, урьдчилан сэргийлэх тодорхой дэвшилтэт арга, механизмуудыг бий болгоход энэхүү бүтээл чухал ач холбогдолтой гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 304
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :