Газрын давхаргын үеүдийн хязгаар болон гадаргын доорх объектуудыг тандахад давтамжийн шугаман модуляцитай дохиог хэрэглэх аргуудыг судалсан. Давтамжийн шугаман модуляцийг хэлбэржүүлэх үед үүсэх алдаанууд тандалтад нөлөөлөх онцлогийг авч үзсэн бөгөөд бүтцийн шуугианы георадарын энергийн потенциалд нөлөөлөх нөлөөллийг тооцоолсон. Бодит нөхцөлд хамгийн ихээр тохирох электродинамикийн загваруудыг авч үзсэн. Георадиолокацийн сөрөг бодлогуудыг шийдэхийн тулд радиометрийг георадартай хослуулан ашиглахыг анхлан санал болгосон. Газрын гадаргуугийн үеүдийг идэвхтэй ба идэвхгүй тандах аргыг хослон хэрэглэх боломжийн судалгааг явуулсан. Георадартай радиометрийг хослон хэрэглэх үеийн болон газрын гадаргын өнгөн үед антенны үзүүлэлтэд нөлөөлөх нөлөөллийн загварчлалыг гүйцэтгэсэн.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0