Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орхон- Сэлэнгийн бэлчирийн хуниасан далавчит хэдгэнцэр (Hymenoptera, Vespidae)-ийн зүйлийн бүрдэл, экологи



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3588
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : шавжийн бүлгэмдэл, ареал, тархалт, элбэгшил, үүрлэх зан төрх, паразитои, фенологи

Аннотаци

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Хойд Монголын хуниасан далавчит хэдгэнцэрийн зүйлийн бүрдлийг тогтоож экологи, биологийн онцлогийг тодорхойлох явдал байв. Монгол оронд нийт хуниасан далавчит хэдгэнцэрийн 98 зүйл тэмдэглэгдээд байгаа ба үүнээс Хойд Монголын нутаг дэвсгэрт 3 дэд овгийн 17 төрөлд хамаарах 60 зүйл (нийт фауны
61.2%) тэмдэглэгдсэн. Тус судалгаагаар Монгол оронд шинээр 9 зүйл тэмдэглэсэн. Хойд Монголын хуниасан далавчит хэдгэнцэрийн ареалын анализаас үзэхэд тухайн бүс нутгийн хуниасан далавчит хэдгэнцрийн фауна ареалын хувьд олон янз бөгөөд үүнд полизональ (25 зүйл) болон суббореал зүйлүүд (25) тэрдундаа суббореал семигумид (12 зүйл), суббореал семиарид зүйлүүд (13 зүйл) голлох хувийг бүрдүүлж байв. Хойд Монголын нутаг дэвсгэр, Байгалийн хязгаартай хамт олон зүйл амьтны тархалтыг хязгаарлагч чухал газарзүйн барейр болдог бөгөөд үүнийг Байгаль - Монголын барейр гэж нэрлэж болно. Хойд Монголын хуниасан далавчит хэдгэнцрийн фауныг голлон эвритоп болон политоп зүйлүүд бүрдүүлэх ба эдгээр зүйлүүд нь харилцан адилгүй улирлын идэвхи, биологийн өвөрмөц онцлогтой тул тус бүс нутгийн тогтворгүй бөгөөд хүнд хэцүү орчин нөхцлийг тэсвэрлэн оршдог байна. Түүнчлэн энэхүү судалгааны ажлаар Хойд Монголын хуниасан далавчит хэдгэнцэрийн бүлгэмдлийн бүтцийг илрүүлэн судалсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 293
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :