Судалгааны шинжлэх ухааны шинэлэг тал нь Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн ялын тухай ойлголт, түүний зорилго, төрлүүдийн цогц асуудлыг анх удаа диссертацийн түвшинд судалсантай холбоотой юм. Энэ судалгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомжид 2002 онд Эрүүгийн хууль батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн эрс өөрчлөлтийг харгалзан хийгдэж буй эрүүгийн ялын тухай ойлголт, түүний зорилго, төрлүүдтэй холбонг судалсан. Судалгааны ажлын шинэлэг тал нь судлагдсан байдлын хүрээнд ялыг онол, рга зүйн талаас түлүү судалж, хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох практик зөвлөмжийг тодорхойлсон болно .