Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Алхагч экскаваторын эргэлдэх механизмуудын доргионы параметрүүдийг оношилж засвар техникийн үйлчилгээг боловсронгуй болгох нь



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3713
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Доргио, чичиргээний оношилгоо, найдвартай ажиллагаа, засварын систем

Аннотаци

Уурхайн машин тоног төхөөрөмжийн техникийн байдлыг хянаж удирдах нь тэдгээрийг өндөр бүтээлтэй ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Иймд уурхайн үндсэн машины нэг болох драглайны эргэлдэх зангилгаануудын техникийн байдлыг доргионы оношилгоогоор хянаж үнэлэх замаар засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх нь нэн чухал.
Судалгааны ажлаар драглайны үндсэн механизмуудын элэгдлийг доргионы оношилгоогоор тогтоон улмаар тэдгээрийн үлдэгдэл нөөцийг тодорхойлон улмаар засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах аргачлал боловсруулсан нь тус ажлын мөн чанар. Ингэхдээ Багануурын нүүрсний уурхайд ашиглаж байгаа драглайнуудын найдвартай ажиллагааны түвшинг байгаль цаг уур, эдэлгээний хугацаанаас хамааруулан тодорхойлсон бөгөөд алхагч экскаваторын үндсэн механизмуудын редукторын техникийн байдлыг үнэлэх Хёрстын үзүүлэлтийг түүний эдэлгээний хугацаанаас хамааруулан тогтоосон нь үлдэгдэл нөөцийг тодорхойлж техникийн бодит байдалд тулгуурлан засвар үйлчилгээ хийх аргачлалыг боловсруулах боломжийг бүрдүүлсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 183
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :