Ялгагдахуйн онол - кредит систем Байгалын бүтээгдэхүүн амьтай, хүний бүтээгдэхүүн амьгүй гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Байгаль ихэрүүдээ хүртэл ялгаатай төрүүлдэг, гэтэл хүн юмыг ав адилхан хийдэг учраас хүний бүтээгдэхүүн амьгүй байдаг. Компьютерийг анх зохиосон цагаас эхлэн аажим, тасралтгүй сайжруулан, өнөөдрийг хүрч ирсэн боловч хөгжлийн дээд туйлд хүрсэн үү гэвэл үгүй улам боловсронгуй болгоно ө.х. өөрийгөө сольтол амь ортол нь хөгжүүлнэ. Байгаль - аливаа юмыг нэг л удаа бүтээнэ, хүн - бүтээлээ хэдэн ч удаа хэрэгцээгээр үйлдвэрлэнэ. Байгалийн бүтээгдэхүүн хэмжээтэй, энэ дэлхийгээр хязгаарлагдахад, хүний бүтээл хязгааргүй- оршин байгаа дэлхийгээр хязгаарлагдахгүй. Хүний хэрэглээ - хэрэгцээ хязгаартай, хүсэл - мөрөөдөл хязгааргүй. Хүн төрлөхтөн байгал дэлхийгээ устгаж чадсан юм чинь түүнийг нөхөн сэргээх, орлуулах чадвар байх ёстой. Энэ хоёр үйлдлийг зэрэг гүйцэтгэж байх ёстой. Өнөөдөр энэ харьцаа алдагдаж устгах үйлдэл нь давамгайлж байгаа учир эх дэлхийгээ нөхөн сэргээх ажил хүн төрлөхтөний тулгамдсан чухал асуудал болоод байна. Эндээс "Байгалын юмс үзэгдлийн оршин тогтож байдаг зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь нэг нь нөгөөгөөс ялгаатай байдагт оршино" гэсэн дүгнэлт хийж болно. Энэ зүй тогтолыг "ялгагдахуйн буюу хос хууль" хэмээн нэрлэж, энэ онолоор цахилгаан хэлхээний онолыг бүрэн тайлбарлаж, юм бүхэн хоёр талтай, нэгийн зан чанарыг мэдсэнээр нөгөөгийн шинжийг бүрэн тодорхойлж болдогыг баталсанд миний гавъяа оршино. Энэ онолоор та кредит (credit) системийг тайлбарлаж өгнө үү гэсэн асуулт олон шавь нар надад хандсанд би дараах хариулт өгч байна. Хуучин систем (1990 оноос өмнө ) суралцагчдад сургалтын зардалыг улс дааж, багш тодорхой мэдлэгийг тулган олгож, зөвхөн түүнийгээ хир зэрэг ойлгосноор үнэлж байсаныг өөрөө сургалтын зардалаа төлж, өөрийн хүссэн мэрэгжилээр дээд боловсролыг эзэмших системээр сольсон учраас монголын боловсролын системд гарсан чанарын өөрчлөлт гэж үзэхээс аргагүй. Чанартай мэрэгжилтэн бэлтгэхийг зориж, их хөрөнгө зарж, өндөр өртөгтөй мэрэгжилтэн гаргаж байсан нь сайн тал боловч ихэнх мэрэгжилтэнээр үргэлж дутагдаж, хүний сурах эрх чөлөө өөрөөр хэлбэл сургалтын эрх чөлөөт байдал гажигдаж байсан. Кредит систем энэ дутагдлаас гарахын тулд ө.х. хүссэн бүхэн суралцах эрх чөлөөг эдлүүлэхийн тулд үүссэн, амьдралаар (урт хугацааны туршид) шалгагдаж боловсронгуй болсон үед манайд нэвтэрч байгаа учраас шүүмжлэх (үгүйсгэхийн)-ийн оронд сайн судлаж, ажилдаа нэвтрүүлэхийг урьдал болгох нь илүү үр дүнтэй санагдана. Сургалтын эцсийн зорилго нь улс орныг авч явах боловсон хүчний иж бүрэн баазтай болоход л оршино. Энэ хоёр системийг "Ялгагдахуйн онолоор тайлбарлавал чанараас тоонд шилжих хуулиас тооноос чанарт шилжих хуулиар сольсон учир эцсийн үр дүн адилхан, хүрэх арга өөр хэмээн цэцэрхэж болно". Энэ утгаараа шинэ системийг зах зээлийн нөхцөлд тохирсон систем гэж ихэнх эдийн засагчид үзэж байна. Үүнтэй би санал нэг байдаг. Кредит систем цөөн хүн амтай, боловсролын ач холбогдлыг төрөхөөсөө мэдэрсэн, хүн бүхэн дээд боловсролтой болохын төлөө ямарч арга хэрэглэхээс буцдаггүй монгол хүнд илүү тохирно. Өөрөөр хэлбэл өсвөр үе маань бүгд л дээд боловсролын бакалаврийн зэрэглэлтэй болог. Энэ зэрэглэлийг авахын учир утга нь залуу насныхаа хамгийн үр бүтээлтэй 4-5 жилээ зарцуулж, энэ хугацаанд нийгэмийн дотор өөрийн байр сууриа эзэлж, ирээдүйн амьдралын чиг баримжааг олж авдаг. Үүний тулд сургалтын төлбөр төлж сурдаг. Энэ нь хүссэн бүхэн суралцах эдийн засгийн нөхцөлөө өөрөө хангаж байгаа учраас сонирхсон мэрэгжлээр суралцах боломжийг нээж байгаад л ач холбогдол нь оршиж байгаа юм. Бакалаврийн зэргийг дээд боловсролтой, тодорхой мэрэгжлийн анхан шатны мэдлэг эзэмшсэний баталгаа гэж үзэж болно. Ийм учраас нарийн мэргэжлийг магистр, докторын сургалтаар эзэмшинэ. Чанаргүй мэргэжилтэн гаргаж байна, төгсөөд ажиллах ажлын байр байхгүй, хувийн болон улсын энэ олон дээд сургуулиуд байгуулж, дээд боловсролын нэр зүүсэн баахан ажилгүйчүүдийн бэлтгэл зэрэг элдэв эсрэг шүүмжлэгчид нь даяаршлын эрин үед улс орон оршин тогтнохын үндэс боловсрол гэдгийг ухаарахгүй, зөвхөн өнөөдрийг харсан, тулга тойрсон бодолтон гэмээр санагдана. 10-р анги төгсөгчдийг ажилгүйчүүдийн эгнээ рүү оруулахгүй байх, зөв төлөвшүүлэх цорын ганц зам бол улсын болон хувийн сургуулиудыг олшруулж, чөлөөтөй өрсөлдүүлэх явдал мөн. Гэвч хос хуулиар ойрын бодлогогүй ирээдүйд хүрч чадахгүй, тэгвэл ойрын ба ирээдүйн зорилтыг нэгийг нөгөөгөөс нь салгаж болохгүй, 1:1 харьцаатай баймааж тогвортой хөгжинө. Аль нэг нь хэт давамгайлбал уналтанд орно. Хос хуулийг мэдэхгүйгээс ардчлалыг өмчлөгчид ирээдүй өнөөдрөөс эхэллээ гэж өнгөрснийг үгүйсгэж, ө.х. эцэг, эхээ үгүйсгэж, улмаар залуу ба ахмад үеийн хооронд ан зав суулгаж өөрсдийгөө мухардалд орууллаа. Энэ нь юм бүхэн хоёр талтай салгаж болохгүй заавал нэгдэж байж оршин тогтдог гэдгийг баталж байна. Ерөөс амьтан бүхэн залгамж үеэ төрүүлж, биеэн дааж амьдрах чадварыг олтол нь дагуулан сургадаг бол хүн хэдийгээр байгалийн бүтээгдэхүүн боловч өнөөдөр өндөр хөгжлийнхөө улмаас хувийн хүрээнээс хальж, нийгэмийн шинжтэй болсон учир өсвөр үеэ хүмүүжүүлдэг нь ертөнцийн мөнхөд оршин тогтохын үндэс учраас залуу насанд бүх мэдээлэлийг гаднаас хүлээн авдаг антенн адил, ахмад насанд ормогц цуглуулсан мэдээлэлээ бусдад өгөхийн төлөө сацруулах антенн лугаа адил төрсөн учир залуу үедээ боловсрол эзэмших боломжийг илүүтэй олгож байгаагаар энэ системийн давуу тал оршино. Энэ системийг монголд нэвтрүүлсэн гавъяат үйлсийг бүтээгч улсын гавъяат багш Д. Бадарчийн бичсэн "Америкийн дээд боловсрол", "Дээд боловсролын онол арга зүйн асуудлууд" номыг сайн судлавал кредит системийн мөн чанарыг ойлгож, элдэв гажуудлаас аврах замыг заасан багш бидний өдөр дутамын хэрэглээ болсон, ширээний ном бичсэнд талархал дэвшүүлэхийн ялдамд үүнээсч олон бүтээл туурвина гэдэгт найдаж байна. Ялгагдахуй буюу хос онолыг баталсан олон жишээ баримт байгааг шүүн авч дор сийрүүлэв: "мэдлэг бол ил далд гэсэн хоёр талтай. Төгссөн сургууль, эзэмшсэн мэрэгжил, зэрэг цол бүгд мэдлэгийн ил талыг баталгаажуулж байдаг. Мэдлэгийн далд тал нь хүн бүрийн өөрийн гэсэн тэр бүр ил гарч мэдрэгддэггүй тэр мэдлэг чадварыг хэлдэг" хэмээн мэдлэгийн хоёр талыг ялган тодорхойлсон байна. Эндээс хүн бүр миний ойлголтоор байгалийн бүтээгдэхүүн учраас нэг нь нөгөөгөөс далд мэдлэгээр ялгарч байдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. . Өнөөгийн хүн төрлөхтөний хөгжилд хүчтэй далд мэдлэгтэй хүн л чухал болж байгаа тухай зохиогчийн бүтээлүүдийг задлан шинжлэхэд зохиогч өөрөө маш хүчтэй далд мэдлэгтэй учраас орчин үеэсээ хол тасарсан хүн гэдгээ батлаж байна. Бид бүхний багш Н. Со ректор ёстой л хүчтэй далд ухаантай, мэдлэгтэй хүн байжээ гэж бодогдном. Багшийнхаа авъяас билэг, бүтээлч сэтгэлгээ, удирдах ажлын ур чадварыг өндөрөөр үнэлж, үр шимийг хүртэж өөрийн ажил амьдралдаа нэвтрүүлэн, удирдлага болгож байдаг нь таны бүтээлд нэвт шингэсэнийг мэдэрч таны ахмад үеэ хүндэтгэн өөрийн ивээлдээ авч явдаг гайхамшигт ухааныг бахархан, ахмад настан бидэнд нас хайрлаж, дотоод сэтгэлийг цаг ямагт ариусгаж байдаг нь бусдад заяагаагүй далд мэдлэг буюу ухааныг биширэн шүтэж байдагаа дашрамд онцлон тэмдэглэж байна. Тестийн олон хэлбэр дотроос зөвхөн мэдлэгийг бичгээр, хугацаагаар хязгаарласан, хөндлөнгийн хяналттай, тогтоосон цаг хугацаанд ганц удаа, нууц шифрээр авдаг аргыг ерөнхий эрдэмийн хичээлүүдэд өргөн хэрэглэж байна. Шалгалтыг олон оюутнаас нэг зэрэг авч багшийн цаг хэмнэх, тестийн нууцыг хадгалах боловч оюутаны хувьд тодорхой мэдлэг дээрээ тааж бөглөхөд 60-иас дээш хувийг бүрэн бөглөх боломжтойгоос их хөдөлмөрлөдөг оюутан дарагдаж, бага хөдөлмөрлөдөг нь хожиж, оюутаны сурах идэвхийг бууруулж, хуучин системийн багшаа үл итгэх, хардах үзэл баримтлалаас салж чадахгүй, шалгалтын явцад оюутан буруу ойлгосноо засах, мэдээгүйгээ мэдэх, мэдснээ бататгах, хүнтэй харьцаж сурах боломжууд хаалттай, нийт оюутаны мэдлэгийн дундаж үнэлгээ гарахаас оюутан нэг бүрийн мэдлэгийг үнэлэхэд алдаа ихтэй аргыг сонгож байна. Шалгалтыг зөвхөн шалгалтын хугацаанд заасан цагт нэг удаа авах нь тогтоосон хугацаанаас өмнө, хойно нь авах, өгөх эрх багш оуан хэн хн нь байхгүй. Энэ нь оюутанд хоёр мэрэгжил эзэмших, сурахын зэрэгцээгээр ажил хийх боломжыг хааж, сургалтын эрх чөлөөт байдлыг алдагдуулж байна. Тестийн амаар ба бодит байдлаар нь хослуулан шалгах нь дээрх дутагдлыг багасгаж, оюутандаа илүү өгөөжтэй мэт санагддаг учир би энэ аргыг хэрэглэдэг. Тестийн бичгийн шалгалтыг хатуу, нууцласнаар чанартай мэрэгжилтэн гарна гэсэн гэнэн хийсвэр ойлголтноос салж, хосын онолоор заавал хослуулж хэрэглэхийг зөвлөж байна. Сурган хүмүүжүүлэх ухааны онолоор кредит систем багш төвтөй сургалтаас шавь төвтөй сургалтанд шилжсэн учраас манай боловсролд гарсан чанарын өөрчлөлт мөн. Энэ нь багшийн үүрэг, хариуцлагыг сулруулсан хэрэг биш, харин багш, оюутан хоёрыг нэг түвшинд тавьж, аль нэг нь давамгайлах харьцааг үгүйгэсэнд оршино. Багш өөрийн заасан хичээлээр олсон мэдлэгийг хатуу хяналтын дор шалгадаг байсан хуучин системээс, оюутаны улиралын туршид хичээлээр болон бие даан олсон мэдлэгийн түвшинг оюутан өөрөө тогтоож, түүнийгээ багшаар баталгаажуулдаг системд орсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ үнэлгээнд хугацааны факторыг тооцсон нь системийн удаан амьдрах чадвар оршиж байна уу гэж боддог. Оюутан шалгалт өгье гэж багштай харьцдаг байснаа дүнгээ гаргуулая гэж ярьдаг болсон нь энэ системийн мөн чанарыг мэдэрч байгаагийн илрэл бизээ. Дүн- оюутны үйл ажиллагааны үнэлгээ; сурган хүмүүжүүлэх ухааны ойлголтоор бол бүтээлч сэтгэлгээний үнэлгээ байх ёстой. Тийм учраас кредит цуглуулж 128-д хүрвэл бакалаврийн зэрэг олгоно. Энэ нь тоон үзүүлэлт чанар нь дотор нь агуулагдаж байгаа. Эндээс өнөөдрийн багшийн үүрэг - оюутанд бүтээлч сэтгэлгээ эзэмшүүлэх явдал мөн. Бүтээлч сэтгэлгээ (БС) - хүний сэтгэлгээнд бий болсон мэдээ, мэдээлэлийг нэгтгэн боловсруулах арга учраас сургалтын олон талын ур чадварыг уялдаа холбоогүй салангад эзэмшүүлэх, зөвхөн баримт судлахад чиглүүлбэл БС -г хөгжүүлж чадахгүй. Амьдралаас салангад мэдлэг чадвар бол шалгалт өгөхөд тус болохоос биш амьдралд хэрэглэх боломжгүй. БС олон ургалч үзэл санаа, дадлага туршлагыг ойлгож үнэлж байгаа үед хөгжинө. ө.х. дан ганц зөв хариулт бус олон хувилбартай хариулт өгөх нөхцөл бүрдсэн үед БС хөгжинө. Энэ нь багш-оюутны хэн хэнийх нь идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болно. Оюутан санал бодлоо чөлөөтэй солилцож, илэрхийлж байгаа үед олон ургалч үзэл бодол гарч ирнэ. Ганц зөв хариултыг эрж хайхад ихэнх цагыг зарцуулбал БС-ний тухай ярихынч хэрэггүй. Оюутаныг хичээлдээ идэвхтэй оролцуулахгүйгээр БС -г хөгжүүлэх боломж бага. Багш оюутаныхаа үзэл-бодол, итгэл -үнэмшлийг хүндэлж үнэлж байгааг ойлгосон цагт оюутан ихээхэн үүрэг, хариуцлага хүлээж байгааг мэдэрч, алив асуултанд анхааралтай, ухаалаг, ул суурьтай хариулна. Багш оюутандаа задлан шинжилгээ хийх нь үнэ цэнэтэй, чухал гэдгийг урьд нь ойлгуулсан байх ёстой. Багш бид ярьсан мэдээлсэн зүйлийнхээ тухай оюутанаас давтан асууж шалгалт авдаг уламжлал нь тэднийг багшийн үзэл бодлыг шууд хуулан цээжлэхээс өөр аргагүй байдалд хүргэдэгийг мэдэрч, энэ бол багшаас оюутаныг үнэлж дүгнэх шалгуур биш гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Оюутан бүрээс өөр өөр зүйл асууж, ярилцаж мэдлэгийг нь дүгнэх нь илүү үр дүн өгнө. [2] номын 82-р хуудсаны төгсгөлд хүний танин мэдэхүйн таван эрхтэн дотроос харааны мэдрэмж хичнээн их давуу болохыг шинжлэх ухаан, уламжлалт монгол ухааны үүднээс хичнээн оновчтой тодорхойлсонд сэтгэл ихэд баясаж, ухааран лекцийн хичээл хамгийн үр өгөөж багатай сургалтын хэлбэр гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гэвч сургалтын энэ хэлбэрт хамгийн их кредит цаг оногддог учраас л салж чадахгүй байна. Иймд лекцэнд өгөх кредит цагийг багасгаж, лабораторт өгөх цагыг ихэсгэвэл зохимжтой мэт санагддаг. Хос онолоор бакалавр, магистрийн шатны сургалтын цагыг тооцоход ялгаа байх ёстой. Тэгвэл одоогийн мөрдөж байгаа кредит цагыг магистрийн сургалтанд, эсрэгээр хувиргасан цагыг бакалаврийн сургалтанд эргүүлэн тооцвол амьдралд илүү тохирно гэсэн санал дэвшүүлж, хүндэт эрдэмтэн багш нар ухаанаа уралдуулан, санал солилцохыг уриалж байна. Лекцийн хичээлийг сонсож мэдрэхээс харж мэдрэхэд хувиргах арга бол компьютерийн дэлгэцэн дээрээс харж сэтгүүлэх сайхан бололцоо нээлттэй байна. ЭХИС багш бүрээ компьюте ээмшүүлж, өөрсдийн заадаг хичээлдээ өргөн хүрээтэй нэвтрүүлсэн амжилтыг шохойноос салгасан төдийгөөр үнэлж үл болно. Манай сургуульд үздэг математик, дүрслэх геометр, шугам зураг зэрэг ерөнхий эрдэмийн хичээлүүд хуучин арга барилаасаа салж чадаагүй байгаа нь хичээлийн уламжлалын шаардлагыг хангаж чадахгүй, ө.х. мэрэгжлийн суурь болон мэрэгжлийн хичээлд компьютер ашиглахад саад болж байна. Тухайлбал математикийн хичээлээр хэрэглээний ехсел программын математикийн бүлгийг ашиглаж сургасан, дүрслэх геометр, шугам зургийн хичээлийг зургийн программаар зурж сургасан байхыг манай сургуулийн өнөөдрийн сургалтын процесс шаардаж байгааг холбогдох профессорын сонорт хүргэмүү. ЭХИС - ийн багш бүр, тэх тусмаа ахмад багш нар ном, сурах бичиг, лабораторын ажлын заавар, курсын ажил, төсөл, тестийг компьютер дээр хийж чаддаг болсонд бахархахын зэрэгцээгээр лабораторын хичээлийг дан ганц бодит туршилтаар гүйцэтгэдэг байсан бол компьютер дээр загварчлах аргатай хослон явуулах болсон нь оюутаны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чанарын алхам болсон төдийгүй, лабораторын баазад зарцуулах хөрөнгийг хэмнэх нөхцөл бүрдүүлсэн юм.