Диссертацид гадаад, дотоодын судлаачдын ургамлын зарим төрлийн (улаанбуудайн сүрэл, шинэсний модлог) түүхий эдийн химийн найрлагаар хийсэн бүтээлийн тоймыг нэгтгэн дүгнэж дүн шинжилгээ хийсэн байна. Нийлмэл нүүрс ус полисахаридын гидролид задралын кинетикийг судлах арга зүй болон ургамлын гаралтай нүүрс усаар баялаг малын тэжээл (УГНУБМТ) гаргаж авах орчин үеийн аргуудыг дэлгэрэнгүй дурьдсан. Мөн түүнчлэн ургамлын түүхий эдийн найрлагыг тодорхойлох арга зүй, полисахаридын задрал гидролизйн кинетик УГНУБМТ-ийн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй үзүүлжээ. Бүтээлийн туршилтын судалгааны бүлэгт Монгол орны ургамлын зарим түүхий эдийн (улаанбуудайн сүрэл, шинэсний модлог) химийн найрлагыг ОХУ-д ургадаг ижил төрлийн дээжтэй харьцуулан судалсан судалгааны дүнг тодорхой бичсэн байна. уршилт судалгааны дүнд Монголд тариалсан улаанбуудайн сүрэл гемицеллюлозын агууламж харьцангуй ихтэй /29%/ нүүрс усаар баялаг малын тэжээл гарган авахад нэн тохиромжтой болохыг тогтоосон. Сул концентрацитай эрдэс болон органик хүчлийг катализатор болгон ашиглаж улаанбуудайн сүрлийг бага модульт хүчлийн гидролизод оруулах процессын кинетик механизмыг судалсан байна. УГНУБМТ-ийг ехдийн даралттай 100 хэмд бага оврын төхөөрөмжөөр гарган авах аргыг боловсруулсан байна. Энэ аргаар гарган авсан малын тэжээлийн үзүүлэлт, чанарын тодорхойлолт, хоруу чанарын туршилтын дүнд үндэслэн уг тэжээл нь малд хоргүй шим тэжээл сайтай болох нь батлагдсан байна.