Шинжилгээний ажлыг Монгол улсын хангайн уулархаг нутагт далайн түвшнээс дээш 1600-2200м өндөрт 1960-1965 онд 4000 шахам сарлагийг хамарч хийсэн болно. Ажлын үр дүнд сарлагийн отооны үеийн онцлог, сарлагийн үнээний бэлгийн үйл ажиллагаанд газрын өндөр намын нөлөө, тугалласнаас хойш сарлагийн үнээний анхны ороо илрэх хугацаа, сарлагийн үнээний ороо, салслалт, өндгөн эс гадагшлалтын шинж байдал, ороо хоорондын үргэлжлэх хугацаа, хээл тогтолт, хээлтэй явах хугацаа, өндгөн эс болон эвсэл эсийн морфологийн онлцлогийг судлаж тогтоосон юм.