Тус улсын эдийн засагт үлэмж хохирол учруулж байгаа өвчнүүдийн дотор төрөл бүрийн малын гуурдалт, ялангуяа үхрийн арьсны гуур онцгой суурь эзэлдэг юм. Гууртай үхрийн өсөлт торнилт давжаа, тарга тэвээрэг гүйцэд авдаггүйгээс сүү шим татарч, арьс ширний таваарлаг чанар муудна. Гуурталт нь үхрийн бүх биемахбодын архаг хүнд өвчин учраас янз бүрийн халдварт нэрвэгдэмтгий болгоно.Энэ өвчин ялангуяа өсвөр насны үхрийн үхэл хорогдлын нэг үндсэн шалтгаан болж байна. Үндсэн дүгнэлтээс товч дурдвал: - Ойт хээрийн бүсийн үхрийн арьсыг гууртуулдаг Hypoderma bovis, Hypoderma lineatum гэдэг хоёр зүйл ялаа, говийн бүсэд Hypoderma lineatum гэдэг нэг зүйл ялаа тархсан байна.
- Манай улсын нутагт үхэр 100% гууртаж байна.Ойт хээрийн бүсэд гуурталтын эрчимжил, өөрөөр хэлбэл нэг үхэрт тоологдсон гуурын дундаж тоо бага насны үхэрт
35.1-
42.7, том үхэрт
12.3-
31.5 байна. Говийн бүсэд гуурын дундаж тоо
27.5 хүрч байна. Мөнгөнморьт сумын нэг бяруунд 348 гуур тоологдсон удаа бий.
- Арьсны гуураас болж манай улсын үхрийн аж ахуйн зөвхөн боловсрогдоогүй бүтээгдэхүүнд учирч байгаа хохирол барагцаалбал жилд 53 сая төгрөг хүрч байна. Гуураас шалтгаалан бэлтгэлийн нэг арьснаас
2.4кг шир, нэг үнээнээс
58.2кг сүү, нэг үхрээс 13кг мах алдагдах жишээтэй.
- 9-р сард үхрийг хлорофосын 2%-ийн усан уусмалаар нэг цдаа шүршихэд гуурталт 60%-иар багасч, гуурын тоо
80.4%-иар цөөрч байна.