Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

БНМАУ-ын Орхон үүлдрийн хонины дотоод эрхтний зарим үзүүлэлт, цусны бөөмийн хэвийн шинжийн судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 307
Хамгаалсан он : 1971
Түлхүүр үг : нас, хүйс, физиологи, цусны морфологи, гемоглобин

Аннотаци

Туршилт шинжилгээний үр дүнд нас, хүйс, физиологийн янз бүрийн байдал (хээл, сүү шимжилт зэрэг хүчин зүйлүүдээс) тэрчлэн жилийн улирлаас хамаарч Орхон үүлдрийн хонины цусны морфологи, биохимийн нилээд чухал үзүүлэлтийн харилан холбоо, харилцан хамаарлын зүй тогтоолыг илрүүлжээ. 1. Зун, намрын улиралд Орхон хонины цусны үзүүлэлтийн (цусны улаан, цагаан эс, гемоглобин, ерөнхий уураг, түүний задраг, кальци, органик биш фосфор гэх зэрэг) хэмжээ ихсэж, өвөл, хавар буурах шинж чанартай. Үүнээс үзэхэд Орхон хонины бодисын солилцоо ийнхүү хувирч өөрчлөгддөгийг олон үеийн туршид удам угсаагаараа дамжуулан олж авсан биемахбодын зохицон дасах чанартай холбоотой гэж үзнэ.
2. Хонины биеийн халуун, судасны лугшилт, амьсгалын тоо, цусны үзүүлэлт нь нас хүйснээсээ ихээхэн шалтгаална.
3. Хээл, сүү шимжилт, ширгэх үеүд нь цусны морфологи, биохимийн бүрэлдэхүүний шинж чанарт тодорхой нөлөөлнө.
4. Орхон хонь, түүний эх үүлдрүүдэд (монгол, алтай, цигай) гемоглобины нэг хэв шинж <<Нв-А>> илэрлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 244
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :