Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

БНМАУ-ын бог малын некробациллез өвчин, тэмцэх арга хэмжээа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 310
Хамгаалсан он : 1967
Түлхүүр үг : хонь, ямаа, туруу, хоруу чанар, омог, тетрациклин, пеницеллин, антибиотик

Аннотаци

1. Хонь, ямааны турууны некробациллез өвчин Хангай-Хэнтийн уулархаг муж ба Дорнод Монголын тал нутагт хамгийн их тохиолдоно. Улсын хэмжээгээр жилд дунджаар 15-71 мянган хонь, ямаа некробациллезээр өвчилж,
4.7% нь үхэж хорогддог байна.

2. Турууны некробациллез 6-р сараас эхлэн гарч 8-р сард дээд цэгтээ хүрээд 12-р сард бүрмөсөн алга болдог байна. Энэ өвчний үүсэн тархахад хур бороо, намаг шалбааг болон салхи багатай зуны халуун улирал гол нөлөө үзүүлнэ.

3. Некробациллез өвчнөөр нэг хүртлэх насны төл буюу хээлтэгч мал хамгийн олонтаа өвчилдөг.

4. Турууны некробациллезээр өвчилсөн бүх малын
72.8%-иас Bac.necrophorum цэврээр ялгарах бөгөөд эдгээр нь туулай, цагаан хулганад өндөр хоруу чанартай байна.

5. Bac.necrophorum-ийн нутгийн омог тетрациклин, пеницеллины бүлгийн антибиотикуудад мэдрэмтгий, стрептомицины бүлгийн антибиотикуудад тэсвэртэй юм.

6. Bac.necrophorum-ийн залуу өсгөврийг улбар шар ба шар акридинаар будаж люминесцентэт микроскопоор харахад хурц ногоон өнгөөр тод гэрэлтэж харагдах ба доторхи үрлүүд нь хар цэг мэт тодорхой үзэгддэг байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 188
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :