Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

БНМАУ-ын бог малын халдварт сохор догол, түүнтэй тэмцэх арга хэмжээ



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1965
Түлхүүр үг : сохор догол, амьдрах чадвар, лактоз, колони

Аннотаци

1. Хонь, ямааны халдварт сохор догол өвчин тус улсын 17 аймагт (Өмнөговиос бусад) тархжээ. Өвчилсөн бүх малын
95.4% нь хангайн бүсийн аймгуудад
4.6% нь говь хээрийн бүсийн аймгуудад оногдож байна. ХААЯ-ны бүрэн бус мэдээгээр үзвэл 1955-1963 онуудад сохор догол өвчнөөр бүгд 430885 мал өвчилж түүнээс 14609 мал үхсэн байна.
2. Сохор догол өвчнөөр мал хамгийн олноор өвчлөх явдал голдуу 3-р улиралд үзэгдэх бөгөөд энэ нь саалийн сартай давхцаж байна. Намрын сүүлч (7-9-р сард), өвлийн сард өвчин ховор тохиолддог. 10-р сараас 2-р сард өвчин аяндаа намждаг байна. Зун, намрын цагт өвчлөл ихэсдэг нь өвчин тарахад нөлөөлдөг хүчин зүйл болох байгаль, цаг агаар, газар зүй зэрэг нөхцлүүдээр тайлбарлагдана. Агаарын тунадас 165-211мм, температур
11.1-
12.9 хэм байхад өвчний гаралт дээд цэгтээ хүрч байна.
3. Хонь ба ямаа сохор доголоор нэгэн адил өвчилдөг бөгөөд нас гүйцсэн эр хонь, ямаа цөөн өвчилдөг, бүх өвчилсөн малын
68.7% нь нас гүйцсэн эм хонь, ямаа байв. Эдгээрээс эм ямаа
49.6%, хонь
19.1%-ийг эзэлж байна. Бүх өвчилсөн малын
29.3% нь төл байв.
4. Сохор догол өвчний эдийн засагт учруулдаг хор хөнөөлөөс дурдвал: - өвчтэй малын
12.5-50% буюу дунджаар
35.8% нь үхнэ. Өвчин гарсан эхний жил хээлтэгчийн
18.2% хээл хаяж
11.6% нь амьдрах чадваргүй буюу үхсэн төл гаргадаг байна.
- халдааж өвчлүүлсэн малын амьдын жин 22 хоногийн дотор 10% буурч байна.
5. хонь, ямааны сохор догол өвчний нутгийн омгийг гарган авахад Дюжерден-боемицин ба Дюжерден-боемицийн аргыг бидний өөрчилсөн хувилбараар хэрэглэж болох юм. Сохор догол өвчний үүсгэгчийн нутгийн омгийг Мартений ийлдэст агаар 10%-ийн үхрийн ийлдэс нэмсэн тугалын махны шөл ба 2%-ийн лактозтой шөлөнд суулгаж 37хэмийн тогтмол дулаанд 5-10 хоног байлгахад энгийн нүдэнд бараг харагдашгүй атлаа томруулагч шилэнд тод харагддаг гялгар цагаан колони үзэгдэнэ.
6. Нутгийн омгоор бэлтгэсэн сохор догол өвчнийг эсэргүүцэх хөнгөн цагааны усан исэлт вакциныг биоүйлдвэрт өргөн үйлдвэрлэх бололцоотой юм. Вакцинаар 2714 хонь, ямаа тарьж шалгав. Вакцин нь ямар нэгэн хорт чанаргүй бөгөөд 11 сарын хугацаатай бат дархлаа тогтоож байна. Уул вакцинар таригдсан 34 хонь, ямааны арьсан дор 60мл сохор догол өвчин үүсгэгчийг тарьж халдаахад тэд сохор доголоор өвчилсөнгүй.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 199
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД