1. Бог малын кокцидтах өвчин үүсгэгчдээр бүх хонины
96.6%, ямааны
95.8% нь халдварласан байна.
2. Хангай, тал хээрийн бүсэд дөрвөн сар хүртэлх настай хурга болон төлөг 100%, түүнээс дээш настай хонь хангайн бүсэд 99%, тал хээрийн бүсэд
93.03% хүртэл халдварласан байна. Говийн бүсэд ишиг 100%, хурга
99.4%, төлөг
95.1%, борлон 88%, нас гүйцсэн хонь
87.4%, ямаа
82.3% тус тус халдварласан байна.
3. Монгол орны хонь, ямааны кокцидтах өвчнийг эймери фаруей, эймери арлойнж, Эймери ах-за-та, эймери карандались, эймери гранулёза, эймери интраката гэдэг зүйлийн кокцидууд үүсгэж байна.
4. Дээр дурьдсан зүйлийн эймерүүдээс гадна тус орны ямаанд кокцидтах өвчин үүсгэгч эймери Скрябини гэдэг шинэ зүйлийн үүсгэгчийг анх удаа илрүүллээ. Энэ үүсгэгч нь хонь ямааны кокциттах өвчин үүсгэгч эймерийн зүйлүүдээс өөрийн морфологи, биологийн шинж чанараараа эрс ялгаатай болно.
5. Хамгийн өргөн тархсан үүсгэгч нь эймери арлойнж бөгөөд бүх хонины
90.2%, ямааны
93.8% халдварласан байна. Тархалтаараа 2-р байранд эймери ах-за-та орох ба бүх хонины
26.8%, ямааны
29.6% халдварласан байна.