1. Шинжлэгдсэн эрүүл тугалын амьсгалын эрхтний салст бүрхүүлээс эмгэг төрүүлэгч, болзолт эмгэг төрүүлэгч 63 зүйлийн бичил биетэн олджээ.
2. Уушгины үрэвсэл бүхий тугалын мөгөөрсөн хоолой, уушгины гэмтсэн хэсгээс 70 зүйлийн нян олдсон бөгөөд тэдгээр нь зүйлийн бүрэлдэхүүний хувьд эрүүл тугалынхтай адилхан байжээ.
3. Уушгины үрэвсэл нь ямар нэгэн нянгийн оролцоогүйгээр үүсэж болно.
4. Амьсгалын эрхтнээс олдсон эмгэг төрүүлэгч, болзолт эмгэг төрүүлэгч нянгууд нь төл малын биемахбодын эсэргүүцэл доройтон суларсан үед өвчнийг үүсгэх, өвчний явцыг хүндрүүлэх нөлөө үзүүлдэг болох нь нотлогджээ.
5. Төлийн амьсгалын эрхтний өвчинтэй тэмцэх гол арга хэмжээ нь төл малын өсөлт хөгжилтийн онцлогийг харгалзан зөв зохистой арчлах, маллах, тэжээх явдал дээр үндэслэгдсэн байх ёстой гэсэн үндсэн дүгнэлт хийсэн байна.