1. Гельминт судлалын задлан шинжилгээний аргаар задлан шинжилсэн 29 адуунаас 50 зүйл бөөрөнхий, 3 зүйл туузан хорхой, лууснаас 36 зүйл бөөрөнхий хорхой, 2 зүйл туузан хорхой олж илрүүлэв.
2. Дээрх материалыг боловсруулах явцад 3 шинэ зүйл илэрлээ. Үүнээс 2 нь шинэ төрлийн хорхой болох нь тодорхойлогдов. Үүнд: Bidentostomum nov gen, Treibentoinfudibulum nov gen
3. Фүникова (1939) бичсэн Trichonema caragandicum зүйлийн анатоми морфологи, хэвлэлийн материалыг үндэслэн Skriabinodentus nov gen шинэ төрлийг буй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Адуу, лууснаас цуглуулсан цагаан хорхой болон хэвлэлийн материалыг нарийвчлан боловсруулсны үндсэнд трихонематидын Trichonematea трибийн ангилалтанд зарим өөрчлөлт оруулж, Trichonema Cobbold 1874 төрлийн оношлолтыг өөрчилж Erschovinema nov gen шинэ төрлийг оношлон бичлээ.
5. Эс судлалын шинжилгээ хийсэн трихонематидын биеийн гадуур бүрхүүл 4-5 давхар, амны хөндийн бүрхүүл 3 давхар биш шинжилгээнд хамрагдсан бөөрөнхий хорхойнууд улаан хоолойн агших булчингуудын байрлалаар ялгавартай болох нь тодорхойлогдов.