Диоксидин, метилурацил, хэлбэржүүлэгч болон дүүргэгч бодис бүтцэнд нь орсон мастин бэлдмэл бэлтгэн үнээний дэлэнгийн усархаг-салст үрэвсэлийн үед хөхний сүвээр тарьж хэрэглэн эмчилгээний үр дүнг хэрэглэж хэвшсэн диоксидин, мастисан А бэлдмэлтэй харьцуулан гаргав. Бидний гарган авсан мастин бэлдмэл нь үнээний дэлэнгийн үрэвсэл үүсэхэд давуу нөлөөлдөг гэдэсний савханцар /E.Coli/, алтлаг стафилоккокк /S.aureus/ нянгийн эсрэг нөлөөтэй болохыг судлан тогтоосон. Үнээний дэлэнгийн үрэвслийн үед дэлэнгийн эсийн болон шингэний дархлааны тогтолцооны үйл ажиллагаа сулардаг болохыг судлан илрүүлээд бөгөөд харин бидний боловсруулсан бэлдмэл мастин нь дэлэнгийн дархлааны эсийн болон шингэний дархлааны үйл ажиллагааг сэргээн идэвхижүүлдэг болохыг илрүүлэн олсон. Дархлааны үзүүлэлтүүд болох Т, В, О- лимфоцитын тоо, супессор, хелперийн тоо, Ж, М, А иммуноглобулин, бактерицид идэвхиийг цусанд, соматик эсийн тоо, нийт иммуноглобулины хэмжээг сүүнд тодорхойлон дүгнэлт гаргасан болно. Мастины эмчлэх, урьдчилан сэргийлэх үр дүнг 644 эрүүл, өвчтэй үнээнд Санкт-Петербургийн район, Монголын нөхцөлд туршсан.