Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үргүйдлийн үе дэх эр бэлгийн эсийн эсрэг дархлал



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2202
Хамгаалсан он : 1982
Түлхүүр үг : Үргүйдэлтэй эмэгтэй, эрэгтэй, ийлдэс, умайн салст, эр бэлгийн эсрэг бие

Аннотаци

Нөхөн үржихүйн дархлал судлалын ухаан бол үлэмж хурдацтай хөгжиж байгаа салбар бөгөөд ололт нь эх ургийн эрүүл мэнд, төрөлтийг зохицуулах, эсэн мэнд амаржихуй, үр суулгах, эх хүүхдийн үл нийцэх урвал, зулбалт, дутуу тээлтийн зарим хэлбэр, трофобластын хавдар, дааврын алдагдал, үргүйдлийн оношлогоо эмчилгээ зэрэг олон асуудлын үр дүнтэй шинэ арга боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Гэр бүлийн гишүүдийн хоорондоо цусны бүлгийн АВО, цагаан эсийн HLA зэрэг иммуногенетикийн аллоантиген тогтолцоогоор үл нийцэх нь үргүйдэл болоход мэдэгдэхүйц нөлөөгүй байв.
Эр бэлэг эсийн эсрэг дархлал зарим эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд үргүйдлийн шалтгаан байж болохыг бидний туршилтын судалгаа харуулсан юм. Дархлаажуулсан туулайнаас гаргаж авсан эсрэгийлдэс, үрийн шингэнд 12 өвөрмөц эсрэгтөрөгч, эр бэлэг эсэд 7 өвөрмөц эсрэгтөрөгч илрүүлсэн болно.
Эр бэлэг эсийг хөдөлгөөнгүй болгох спермоиммобилизин, наалдуулах спермоагглютинин, дархан туяарах иммунофлюоресцейн төрлийн өвөрмөц эсрэгбиес шалтгаан тодорхойгүй үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 10-22, 58%-д ийлдэсд, 18 хүртэл хувьд умайн хүзүүний салстад илэрсэн нь үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд анти-спермал эсрэгбиеийн шинжилгээ хийх шаардлагатайг харуулж байна.
Астено-, олигоспермий II-III оноштой эрэгтэйчүүдийн 10,52%-д наалдуулах төрлийн спермоагглютинин эсрэгбие 1:16-аас 1:256 хүртэл өндөр таньцтай илэрсэн нь үргүйдэл оноштой эрэгтэйчүүдийн ийлдэс ба үрийн шингэнд спермоагглютинин төрлийн эсрэгбие шинжлэх шаардлагатай болохыг харуулсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 4

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 277
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :