Каринтиний дэгдгэний бэлдмэл цөс хөөх, үйлдэлтэй болохыг анх судлан тогтоосон. Азийн төлөгч өвсний бэлдмэл хуурай ханд, нийлбэр флавонойд, космозийн элэгний эсийн мембраны нэвтрэлтийг хэвийн болгон бичил цусан хангамж, түүний эсийн үйл ажиллагааг сайжруулж, цөс үүсэх үйлдлийг идэвхжүүлэн хоргүйжүүлэх үйлчилгээтэй, гөлгөр булчингийн агчил тавиулах нөлөөтэй болохыг анх судлан тогтоов. Каринтиний дэгдгэнэ - Lomamogonium carinthiacum ( Wulf ) Reichenb. Дэгдийн (Gentianacae) овогт хамаарагддаг, нэг наст ургамал. Каринтиний дэгдгэний газрын дээрх хэсэгт флавоноид 5,25 %, свертизин, извитексин, лютеолин зэрэг 11 төрлийн фенолын нэгдэл агуулагдах ба 1 алкалоид илэрсэн. Каринтиний дэгдгэнэ инфуз хор багатай, эмчилгээний хүрээ өргөнтэй кумуляц болдоггүй. Элгэнд цөс үүсэлтийг идэвхжүүлж, цөс хөөх үйлдэлтэй болохыг тогтоосон. Энэ үйлдэл нь түүнд агуулагдах флавоноидтой холбоотой. Каринтиний дэгдгэнэ цөсний ерөнхий хүчил, билирубиныг ихэсгэж нөлөөлдөг. Холиномиметик үйлдэлтэй болно. Шээлгэх сулавтар үйлдэл үзүүлнэ.