Азийн төлөгч өвс Achillea asiatiсa Serg., нийлмэл цэцэгтний (Compositae) овогт хамаарагдах олон наст ургамал. Азийн төлөгч өвсний газрын дээд хэсэгт флавониод 5,29%, цууны болон Н-капроны хүчил, фенол, n-крезол, o-крезол, монотерпенноид (С-пинен, В-пинен, камфен, лимонен, цинеол, цимол, сесквитерпениод, азулен) космозиин, лютеолин-7 глигозид зэрэг олон бодис агуулна. Бидний судалгаагаар төлөгч өвсний газрын дээд хэсгийн экстракт, нийлбэр флавоноид, космозин нь хор багатай эмчилгээний хүрээ өргөнтэй, кумуляц болдоггүй, удаан хүгацаагаар хэрэглэхэд архаг хордлого үзүүлэхгүй, үр хөврөл, урагт сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь туршилтаар тогтоогдсон. Төлөгч өвсний бэлдмэлүүд элэгний бичил цусан хангамжийг сайжруулан, үхжилийг багасгаж, элэгний эсийн ажиллагааг идэвхжүүлэн цөс үүсэлтийг түргэсгэнэ. Мөн янз бүрийн хорт нөлөөнөөс элгийг хамгаалан элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ цөс хөөх үйлдэл үзүүлнэ.