Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны хээрийн хүрэн хөрсний агрохимийн шинж чанар, чацарганы ургацад бордооны нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2010
Түлхүүр үг :

Аннотаци

Монгол орны нөхцөлд чацарганад бордооны үзүүлэх нөлөөг үнэлэх талаарх судалгаа өмнө нь хийгдэж байгаагүй. Үүнтэй холбогдуулан манай орны хуурай хээрийн хөрс, уур амьсгалын нөхцөлд хүрэн хөрсний хөдөлгөөнт шим тэжээлийн бодисын агууламж, өөрчлөлт болон чацарганы ургацад бордооны нөлөөлөл, үйлчлэлийг судлах шаардлага тулгарсан. Энэ асуудлыг шийдвэрлэснээр чацаргана бордох систем боловсруулах боломж бүрдсэн. Усалгаатай хүрэн хөрсөнд чацарганыг бордох шинжлэх ухааны үндэслэлтэй, үр ашигтай аргыг боловсруулахад судалгааны ажлын гол зорилго оршиж байна.
Судалгааны зорилт нь чацаргана тариалсан хүрэн хөрсний шим тэжээлийн бодисын горимд бордооны нөлөөг илрүүлэх, чацарганыг эрдэс бордоогоор бордох хэмжээ ба зохистой хослолыг тогтоох, чацарганы бутны болон үндэсний системийн өсөлт хөгжилт, ургац бүрэлдэхэд бордооны нөлөөллийг илрүүлэх, чацарганы ургац, жимсний чанарт бордоо хэрэглэсний үр ашгийг үнэлэх зэрэг асуудлууд юм.
Монгол орны хуурай хээрийн хөрс, уур амьсгалын нөхцөлд чацарганыг эрдсийн бордоогоор бордох хэмжээ, харьцааны нөлөөллийг иж бүрнээр судалж. чацарганы бут, үндэсний систем бүрэлдэх, жимсний ургац, түүний чанарт бордооны үйлчлэх онцлогийг тодорхойлон, чацаргана тариалсан хүрэн хөрсөн дэх азот, фосфор ба калийн хөдөлгөөнт бодисуудын горим, бордооны нөлөөгөөр тэдгээрийн өөрчлөгдөх зүй тогтлыг тогтоож, усалгаатай нөхцөлд арвин ургац авахын тулд бордоог үр ашигтай хэрэглэх арга боловсруулсанд шинжлэх ухааны хувьд энэ судалгааны ажлын шинэлэг тал оршино. Энэ судалгаагаар хүрэн хөрсийг бордоход шим тэжээлийн бодисын хөдөлгөөнт хэлбэрүүдийн горимын параметрүүдийн өөрчлөлт, бордооны нөлөөгөөр чацарганы бут болон үндэсний системийн биомасс бүрэлдэх онцлогуудыг тодорхойлон, хээрийн хүрэн хөрсөнд чацарганы чанартай арвин ургац авахын тулд бордоог үр ашигтай хэрэглэх аргыг боловсруулсан. Судалгааны үр дүнд чацарганы тариалан эрхлэгчид болон үйлдвэрлэлд чацарганы нэгж талбайгаас хамгийн их ургац авах боломжийг хангах эрдэс бордооны зүй зохистой тун хэмжээ, тохиромжтой харьцааг зөвлөмж болгосон. Бордоог үр ашигтай хэрэглэх энэ зөвлөмж нь өнөөгийн фермерийн болон хувийн жижиг жимсний аж ахуйд ашиглагдаж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 89
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД