Авермектиний үйлдвэрлэлийн хаягдал мицелийн хаягдлын биохимийн найрлага, хорон чанарын судалгааг анхлан судалжээ. Зорилгот бүтээгдэхүүнийг ялган авсны дараа үлдэх микроорганизмын биомассаар лабораторын хулганыг тэжээхэд байгалийн тэсвэрт чанарыг нь тэтгэдэг болохыг тогтоожээ. Мөн авермектиний бүтээмжит омог Streptomyces avermitilis – ын биомассад агуулагдах липид нь өндөр антиоксидант идэвхтэй бөгөөд биологийн идэвхт нэгдэл гарган авахад түүхий эд болгон ашиглах боломжтой.
Ажлын үр дүнд авермектин үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хаягдал мицелийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд зөвлөжээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 56
Ишлэгдсэн тоо : 0