Хэнтийн төвөн өргөгдлийн захын хэсэгт илэрсэн Горхи, Зүүнбаян, Жанчивлангийн гранитын массивууд олон тооны пегматитийн биетүүдийг агуулдаг юм. Гранитын эрдсийн бүрэлдэхүүн, гол үндсэн ба сарнимал элементийн тархалтыг үндэслэн массивуудын дифференциацийн онцлог, пегматит үүсэх нөхцлийг тогтоосон. Гранитийг бүрэлдүүлэгч эрдсүүдийн судалгааны үр дүнд гранит үүсэх температур, даралт, хийн компонентийн тархалтыг тогтоож Горхийн массивын бүрэлдэн тогтох механизмыг тайлбарласан. Дифференциацын байдлаас шалтгаалан пегматит, Sn-W грейзен, Ta-Nb хүдэржилтийг үүсэх иөхцлийг тайлбарласан