Монгол орны шүлтлэгдүү магматизм мезозойн настай Монгол-Агнуурын бүсэнд өргөн тархалттай бөгөөд түүнтэй олон төрлийн хүдэржилт холбоотой байдаг. Магматизм хүдэржилтийн холбоог тогтоож плюмазит-ховор металлын, трахиандезитын зэс-молибден-порфирын, сиенит-аляскитын, ховор металл-полиметаллын, латитын мөнгө-полиметаллын хүдэр-магмын системүүдийг /ХМС/ ялгаж, түүний геологийн байршил, петрографийн, геохимийн онцлог дээр үндэслэн гарал үүслийн загваруудыг боловсруулсан. Монгол-Агнуурын бүсийн шүлтжилтийн бүслүүржилтийг /баруун хойт хэсэгт натрийн, зүүн хойт хэсэгт калийн/ тогтоосноор ашигт малтмалын ордыг эрэх, прогнозлоход ач холбогдолтой.