Тектоникийн хөдөлгөөний үе шатны харьцуулалт" олон улсын төслийн хүрээнд зохиогчоос Монгол орны төв /Сайхан Овоо/ ба дорнод /Галшар/ хэсгийн мезозойн насны хурдас хуримтлалын структурын тогтоц ба магматизмын динамик холбоог тогтоох зорилгоор мезозойн эриний/юра,цэрдийн/ хурдасны стратиграфийн тулгуур зүсэлтүүдийн харьцуулсан судалгааны дүнд Төв ба Дорнод Монголын хэмжээнд мезозойн структуруудын тектоник хөгжилт зэрэг цаг үед явагдсаныг тодорхойлж, тэдгээрийг дүүргэгч хурдас чулуулгийн формацуудын найрлага эрс ялгаатай үүссэнийг тогтоосон юм. Төв ба Дорнод Монголын нутагт үүсч тогтсон мезозойн хурдас чулуулаг бүрэлдэн тогтсон хөгжлийн түүхийг түрүү мезозойн/а-хожуу триас-түрүү юра ба б-түрүү-дунд юра/ ба хожуу мезозой/а-хожуу юра-түрүү цэрд ба б-түрүү цэрд/ гэсэн үндсэн үе шатанд хувааж үзсэн юм. Монгол орны энэ томоохон бүс нутгийн хэмжээнд нээгдэж судлагдсан олон арван хайлуур жоншны орд илэрэл геологи, структурын шинэхэн материалын үндсэн дээр тулгуурлаж орон зай цаг хугацааны хувьд хожуу мезозойн тектогенез ба вулканизмтай холбоотой болохыг тайлбарлав