Улаанбаатар хотын геоэкологийн байдлын үнэлгээ
Сэдэвийн үндэслэл: Бүх дэлхийд тэр дундаа Монгол улсад хотжих процесс эрчимжиж, хотын хүн амын ядуурал, хот доторхи бохирдол, дуу шуугианаас үүдэлтэй таагүй нөлөөлөлүүд улам нэмэгдсээр байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маш хурдацтай тэлэн хөгжиж байна. Түүний шалтгаан нь сүүлийн гурван жилд монгол улсад тохиолдож байгаа ган, зудаас үүдэн их хэмжээний мал сүргийн хорогдол бий болоод байгаа билээ. Амжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргээ их хэмжээгээр алдсан хүмүүс амжиргаагаа хөөн нийслэл хот руу нүүж аль болох дэд бүтэцэд ойр байрлах болсон.
Хүн ам ингэж нэг дор бөөгнөрөх нь нэг талаас хот тэлж хөгжих сайн талтай ч, нөгөө талаас хотын геоэкологийг бууруулах сөрөг муу талтай. Эдгээрээс үүдэн суурин хүн амын байршилын экологийн асуудлыг зөв зохицуулж, цаашдын төлөвлөлтийг зөв төлөвлөн боловсруулах нь нэн тэргүүний зорилт болоод байна. Нэг хотод хүн ам төвлөрөх нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөтэй байгаа ба энэ асуудал Улаанбаатар хотод өнөөг хүртэл хурц асуудлын нэг болоод байна.
Судалгааны ажлын зорилго: Улс орны хотжилтын эрчимжилт, Улаанбаатар хотын геоэкологийн нөхцөл, байдлын шалтгааныг тогтоож үнэлэн дүгнэх.
Судалгааны ажлын зорилт: Судалгааны ажлынхаа зорилгыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үүнд:
1. Монгол улсын геоэкологийн ерөнхий төлөв байдал (Бүлэг -1).
2. Улаанбаатар хотын геоэкологийн байдлыг үнэлэхэд ашиглагдах эх материал, түүний боловсруулалтанд хэрэглэгдэх арга, аргачлал (Бүлэг-2)
3. Улаанбаатар хотын геоэкологийн байдлын компонентүүдийн тодорхойлолт (Бүлэг-3).
4. Улаанбаатар хотыг хүрээлэн байгаа орчны өөрчлөлтийн түвшингөөр бүсчлэх нь (Бүлэг-4).
5. Улаанбаатар хотын геоэкологийн байдлыг сайжруулахад өгөх санал (Бүлэг-5).
Хамгаалах үндсэн хэсэг:
-Монголын хотжилтын гол шалтгаан нь хөдөөгөөс хот руу нүүж байгаа нүүдэл болох тухай.
-Улаанбаатар хотын өсөлт тэлэтийн хугацааг тогтоох: 1935-1970, 1970-1990 болон1990-2002 оны тэлэлтүүдийн талаар.
-Хотжилтын явцад үүсэх Улаанбаатар хотын агаар, ус, херсний бохирдлын түвшин.
-Агаарын бохирдлын түвшингөер нь 4 район болгосон
Бүтээлийн товч агуулга:
Монгол улсын хотжилтын онцлог ба Улаанбаатар хотын өсөлт тэлэлт, геоэкологийн байдлын тойм, мөн Монгол улс ба Улаанбаатар хотуудын ерөнхий физик газарзүйн байдлын онилог зэргийг тоймлон тодорхойлсон. Монгол улсын газарзүйн өвөрмөц байрлал, далай тэнгисээс алслагдсан, хэт хуурай эрс тэс уур амьсгалтай зэрэг нь Улаанбаатарт бас ижил илрэх бөгөөд нийслэл хотын дөрвөн уулын дунд байралсан, урт хүйтэн өвөлтэй, зундаа хэт халуун зэрэг нь геоэкологийн байдалд сөрөгөөр нөлөөлж буйг тодорхойлсон.
Улаанбаатар хотын геоэкологийн байдлыг үнэлэхэд ашиглагдсан эх материал болон түүнийг боловсруулах арга, аргачлал үр дүнгийн талаар дурьдсан бөгөөд судалгааны ажил үндсэндээ 1997-2003 оны хороонд 7 жилийн хугацаатай байсан зэргийг тусгасан. Судалгааны ажилд шинжлэх ухааны зарим уламжлалт аргуудыг хэрэглэсэн. ном зохиолын эх материалуудад харьцуулалт дүн шинжилгээ хийх, түүхэн газарзүйн арга, агаар сансрын зураглалын арга, аргачлал. зурагзүй-зурагзуйн харьцуулалтын арга, статистикийн матриалуудад харьцуулалт дүн шинжилгээ хийсэн болно. Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын тоон дэд бүтцийн санг байгуулан зарим нэг сэдэвчилсэн мэдээг ГМС-ийн тусламжтайгаар сугалах, улмаар байгуулсан дэд бүтцийн сангийн зарим сэдэвчилсэн давхаргад (байшин барилга. гэр хороолол) тулгуурлан Улаанбаатар хотын байшин, барилга, гэр хороололуудад гарсан олон цаг, хугацааны өөрчлөлтийг сансрын зургийн тусламжтайгаар тодорхойлох зорилт дэвшүүлсэн болно.
Үүний тулд, 1935, 1970 оны байр зүйн зураг, 1990, 2002 оны Spot болои Quckcbuird зургуудыг ашиглан төрөл бүрийн боловсруулалт, дүн шинжилгээг Erdas, ArcGIS системүүд дээр хийв.
Дүн шинжилгээнээс харахад хотын гэр хорооллын эзлэх талбайд ихээхэн өөрчлөлт гарсан байхад, байшин, барилгын эзлэх талбайд гэр хороололтой харьцуулахад харьцангуй бага өөрчлөлт гарсан байсан ба энэ нь өөр өөрийн шалтгаантай баилаа. Судалгаанаас үзэхэд ГМС пь газар зүйн сэдэвчилсэн мэдээтэй холбогдол бүхий янз бүрийн сэдэвчилсэн судалгаанд acap үр дүнтэй 6aйx бөгөөд ялангуяа нийлмэл судалгаа, төрөл бүрийн асуултын хариу болгон мэдээг сугалан авахад маш үр дүнтэй гэдэг пь харагдлаа. Мөн хотын ерөнхий өөрчлөлтийг тодорхойлоход орон зайн өндөр нарийвчлал бүхий сансрын зураг үлэмж тустай гэдэг нь, ажиглагдлаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0