Энэ ажил нь цөмийн спектрийн судалгаанд шаардлагатай цацраг идэвхит элементүүдийг богино хугацаанд ялгахад тохирсон шинэ мишень олж илрүүлэхэд зориулагдсан юм. 660 Мэв-ийн энергитэй протоноор шарсан металл-алтны хайлмалаас уурших хэт бага хэмжээтэй рений, осмий, иридий төрх янз бүрийн хийн /О агаар Н/ урсгалд хэрхэн яаж өөрчлөгддөгийг судаллаа. Дээр дурьдсан элементүүдийн дэгдэмхий нэгдлүүд хийн урсгалаас термохроматографын кварцан хоолойн дотоод ханан дээр хэрхэн ямар зүй тогтолоос шингээгддэгийг уурших хугацаа, хий зөөгчийн төрөл анги ба урсах хурд зэргээс хамааруулан судалсан юм. Судалгааны дүнд хэт бага хэмжээтэй рений, осмий, иридий,мөнгөн ус зэрэг элементүүдийн температурын сөрөг градиенттэй /температурын утга нь буурах чиглэлд өөрчлөгдсөн/ термохроматографын кварцан хоолойг ашиглан сонгомол байдлаар ялгаж болдогийг тогтоов. Үүний үндсэн дээр 660 мев-ийн энергитэй протоноор шарсан алтан мишень-ээс дээр дурьдсан элементүүдийн цацраг идэвхит изтопуудыг ялгах хурдан аргыг боловсруулсан юм. Энэ аргыг (178)Sr/
0.5+ -
0.3 мин/ (180) Ir/1.5+-
0.1 мин/, (181)Ir/
5.0+-
0.3мин/ гэсэн нейтрон дутагдалтай шинэ изотопуудыг анх нээх судлахад ашигласан.