Монголын оюутан залуучуудын бие бялдрын өсөлт хөгжилтийн судалгаа бараг хийгдээгүй байна. Иймээс энэхүү судалгааны ажил нь онолын болоод практикт чухал сонирхолыг татаж байгаа юм. Оюутан залуучуудын судалгаа нь өсөн хөгжиж буй насныхны эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлийн бодлогын программын хэрэгжилтийг тодорохйлох боломж олгох юм. Энэхүү судалгааны шаардлага нь гарсан үр дүн нь анхных гэдгээр тодорхойлогдох юм. Судалгааны зорилго: Монголын оюутан залуучуудын бие бялдрын хөгжилт, бэлтгэлжилтийн түвшинг ба динамик үзүүлэлтүүдийг тодорхойлох явдал юм. Судалгааны материалд: Монголын янз бүрийн байгаль экологийн бүсээс ирсэн, янз бүрийн спортоор хичээллэдэг, мөн янз бүрийн нийгэм эдийн засгийн орчинд амьдардаг 17-23 насны 1738 оюутан залуус / тэдгээрийн 924 нь эмэгтэй, 814 нь эрэгтэй оюутан/ иж бүрэн антропологийн судалгааг явуулж гүйцэтгэв. Хүний биеийн бүтэц зүйн материалыг суралцагчдаас антропометрийн стандарт шаардлага хангасан аргаар 39 шинж тэмдгийг тодорхойлсон судалгаа авав. Үүнд: араг ясны 18 хэмжилт, биеийн мөчид, хэсгийн тойргийн 10 хэмжилт, өөхөн давхрааны 11 хэмжилтийг авч тодорхойлсон. Нийтдээ 75460 хэмжилт явуулж, 34500 асуумж авав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 17
Ишлэгдсэн тоо : 0