Энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 262, Монголын Үндэсний Музейн 11, Улаанбаатарын Их сургуулийн 94, Монгол Улсын Их Сургуулийн Археологи, Антропологийн тэнхимийн 16, Монголын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны харьяа Соёлын Өвийн Төвийн 10, Монгол Алтай Судлалын Хүрээлэнгийн 8, Ховд Их сургуулийн 6 эрдэм шинжилгээний тайлан зэрэг археологийн судалгаа явуулдаг 7 байгууллагын нийт 407 ширхэг эрдэм шинжилгээний тайланг нэг бүрчлэн уншиж шүүснээс гадна энэ чиглэлээр гарсан бүх ном бүтээлийг үзэж нягталсны үндсэн дээр Монгол Алтайн бүс нутгийн хоосон байсан орон зайг нөхөж, Түрэгийн үеийн хаад язгууртан, ихэс дэдэст зориулан үйлдсэн тахилын дурсгалыг 9 дурсгалт газар 12, жирийн иргэдэд зориулан үйлдсэн тахилын байгууламжийг 669 дурсгалт газарт 1477 –г илрүүлэн эрдэм шинжилгээний эргэлтэд оруулаад байна. Түүнчлэн энэхүү судалгаандаа үндэслэн энэ бүс нутгийн тахилын байгууламжийн утга учир хийгээд гадаад бүтэц зохион байгуулалтын ангилал хийж тухайн үеийн хүн амын бүтэц, нийгмийн давхраажлыг тодруулсан билээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0