Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол-манж хэлний үйл үгийн үгийн сан (түүхэн-харьцуулсан судалгаа)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3605
Хамгаалсан он : 2005
Түлхүүр үг : алтай судлал, монгол-манж хэлний судалгаа, үйл үгийн түүхэн-харьцуулсан судалгаа,

Аннотаци

Монгол – манж хэлний харилцаа холбоог судлахад уг хоёр хэлний ижил язгуурт үйл үг багагүй чухал байр суурь эзлэх нь дамжиггүй. Иймээс монгол, манж хоёр хэлний үгийн сангаас ижил язгуурт 400-аад үйл үгийг түүн авч судалсны үндсэн дээр энэхүү бүтээлийг бичжээ. Уг бүтээлийн эхний бүлэгт хэрэглэгдэхүүн болгон авсан нийт ижил язгуурт үйл үгээ харьцуулж утгын өөрчлөлт, салаалалт зэргийг нь тодруулан гаргасан байна. Ийнхүү харьцуулсан үйл үгүүд нь тус тусынхаа хэлэнд үг хувиргах болон үг бүтээх бүтээвэр авч хэрхин хувирч өөрчлөгдөн тархсаныг нь дараагийн бүлэгтээ авч үзжээ. Уг үйл үг монгол, манж хэлний дундын шинжтэй үг үү эсвэл аль нэг хэлнээсээ нөгөө хэлэндээ орсон үг үү гэдгийг тодруулахдаа шинэлэг, өвөрмөц аргазүй боловсруулан хэрэглэжээ. Зохиогч бүтээлийнхээ гуравдугаар бүлэгт монгол, манж хэлний ижил язгуурт 400-аад үйл үг нь манж-түнгүс бүлгийн хэлнүүдэд хир тархацтай дэлгэрснийг статистик аргаар судалжээ. Энэхүү статистик судалгаанаас үзвэл монгол хэлний үйл үг нь манж-түнгүс бүлгийн хэлнүүдэд орохдоо юуны өмнө бусдаасаа түлхүү нийгэм, соёлын харилцаа холбоотой явж ирсэн манж хэлэнд орж улмаар эвэнк, нанай, солон, ульч, негидаль, орок, ороч, удэгэй, эвэн хэл гэсэн дарааллаар тархсан дүр зураг харагдаж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 247
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :