Элэгний өөхжилт үүсэхэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлан, эмнэлзүйн шинж тэмдгүүдийг тогтоож, оношлогоо, эмчилгээний аргачлалыг боловсруулахад уг ажлын гол зорилго оршиж байлаа. Монголчуудын бодит хооллолт элэгний өөхжилт үүсэхэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Буруу хооллолт, архи хэтрүүлэн хэрэглэлт, чихрийн шижин, таргалалт зэрэг нь элэгний өөхжилт үүсэх гол эрсдэлт хүчин зүйлс болж байна. Элэгний өөхжилттэй монгол хүний эмнэлзүй лабораторийн өөрчлөлтийн онцлогийг анх удаа тогтоосон. Судалгааны үндсэн дээр “Элэгний өөхжилттэй хүмүүсийн хоол тэжээлийн аргачилсан зөвлөмж боловсруулсан
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 7
Ишлэгдсэн тоо : 0