Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тосонд чанаж болгодог гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шинжлэх ухааны үндэслэл



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2351
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Жор орц, химийн найрлага, зуурамтгай, тос сэлбэлт, чийг

Аннотаци

Диссертаци нь удиртгал, 7 бүлэг, нэгтгэсэн дүгнэлт, ашигласан хэвлэлийн жагсаалт, хавсралтаас бүрдэнэ. Нийт 235 хуудас бичиглэл, 3 хавсралттай. Удиртгалд ажлын үндэслэл, зорилго, зорилт, шинжлэх ухааны шинэлэг тал, практик ач холбогдол, хамгаалахаар дэвшүүлсэн зүйлс зэргийг тусгасан болно. Нэгдүгээр бүлэгт чаналгын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчин үеийн байдал, үндсэн түүхий эдийн шинж чанар ба чаналгын процессийн онолын болон тухайн сэдвийн судлагдсан байдал, хоёрдугаар бүлэгт чаналгын гурилан бүтээгдэхүүний технологийн процессийг судлах онолын үндэслэл, арга зүйг боловсруулсан. Гуравдугаар бүлэгт “боорцог” үйлдвэрлэлд ашиглах гурилын технологийн шинж чанарын судалгааны үр дүн, дөрөвдүгээр бүлэгт чаналгын гурилан бүтээгдэхүүний зуурмаг бүрэлдэж буй болох процессийн судалгааны үр дүн, тавдугаар бүлэгт чаналгын процессийн зүй тогтол буюу механизм, шинжлэх ухааны үндэслэлийг судалсан ажлын үр дүн, зургаадугаар бүлэгт чаналгын тосны чанарын өөрчлөлтийн судалгааны үр дүн, математик боловсруулалтын үр дүн, оновчлолыг тусгасан. Долоодугаар бүлэгт чаналгын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх урсгал шугамын схем, чанах процессийн үед явагдах дулаан физикийн параметрийг тогтоох болон эдийн засгийн үр ашгийн тооцоо зэргийг харуулсан болно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 351
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :