Эгэл биетнээр үүсдэг токсоплазмоз, саркоцистоз өвчнийг шинээр оношлож эдгээр өвчнийг хавсрага холбох ба дархан ферментийн урвалаар оношлох арга боловсруулж мал эмнэлгийн практикт нэвтрүүлэх, үхрийн арьсны гуур, бэлчээрийни хачиг, адууны ходоодны гуураас сэргийлэх вакцины загвар боловсруулах үндэс тавих, паразитын эсрэг үйлчилгээтэй бактерийн гаралтай бэлдмэл буй болгох чиглэлээр шавь нартайгаа хамтран ажиллаж малын паразит өвчнийг оншлох, эмчлэх, сэргийлэх зориулалттай 30 орчим эм бэлдмэлийн технологи боловсруулжээ.